ХҮҮХДИЙН АРЬС АРЧИЛГААНЫ ЗӨВЛӨМЖҮҮД

 

Арьс бол биеийн хамгийн том эрхтэн учраас хүүхдийн эрүүл өнгө төрхийг бүрдүүлэхэд дагаж мөрдөх, мэдэх шаардлагатай хэд хэдэн зүйлс бий.

Арьс арчилгааны дэглэмийг бага наснаас баримтлах тусам хүүхдийн насан туршийн арьс, арчилгааны суурь болдог.

Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгохдоо юуг анхаарах вэ?

Дэлгүүрийн тавиур дээр олон тооны саван, тос, лосьон болон бусад арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байдаг. Хүүхдээ асрахдаа сульфат, парабен зэрэг химийн бодис агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх нь чухал. Эмзэг арьсанд тусгайлан зориулагдсан брэндийг олох нь хамгийн сайн арга юм. Шошгыг унших нь таны хүүхдэд тохирсон бүтээгдэхүүнийг сонгоход тусалдаг. Парабен агуулсан бүтээгдэхүүнийг түрхэх нь арьсны эсийг гэмтээж, эсийн үржлийг саатуулдаг. Ингэснээр арьс гадны нөлөөнд илүү өртөмтгий болно. Мөн арьсыг харшламтгай болгох суурь болно. Сулфат нь арьс цочроох эсвэл экземийг үүсгэж болзошгүй. Экзем буюу атопик дерматит нь арьсны дээд хэсэгт хуурайшилт, хайрст үлд, загатнах тууралт үүсэхийг хэлдэг.

Харшилтай хүүхдийн арчилгааны бүтээгдэхүүний савлагаан дээр HYPOALLERGENIC гэсэн тэмдэглэгээ байдаг. Энэ нь уг бүтээгдэхүүний найрлагад харшил үүсгэгч агуулаагүй гэсэн утгыг агуулна. Чийгшүүлэх тосыг өдөр бүр хэрэглэн дадал болох хэрэгтэй.

Хүүхдийнхээ арьсыг чийгшүүлэх нь чухал бөгөөд ялангуяа арьс хуурайшилт нь бага насны хүүхдүүдэд тохиолддог нийтлэг асуудал юм.

Харшламтгай эмзэг арьстай хүүхэд долоо хоногт гурван удаа шүршүүрт орох юмуу усанд орох нь хүүхдийнхээ арьсыг гэмтээхгүйгээр цэвэр байлгахад хангалттай байдаг.

Хүүхдийн арьсыг угааж цэвэрлэхдээ зөв бүтээгдэхүүн сонгохоос гадна усны температурыг сонгох нь маш чухал. Хэт халуун ус нь хүүхдийн арьсыг хуурайшуулж таталдуулдаг.  Бүлээн усанд оруулж хатаахдаа алчуураар хэт үрж арчиж болохгүй.

Нарнаас хамгаалах тосны хэрэглээ

Өвлийн улиралд бүрхэг мэт санагдаж байсан ч нарнаас хамгаалах тос зайлшгүй шаардлагатай. Гадаах эрс тэс уур амьсгал болон өвлийн улиралд байшингийн халаалт байнга ажилладаг тул агаар  хуурай байдаг нь арьсыг хуурайшуулах нэг нөхцөл болдог. Хавар, зуны саруудад бүх зүйл илүү төвөгтэй байдаг. Эдгээр нь нар хамгийн хүчтэй байдаг улирал тул хүүхдэдээ нарнаас хамгаалах тосыг байнга хэрэглэж байх нь чухал. Бүтээгдэхүүн сонгохдоо SPF 30 ба түүнээс дээш байх ёстой. Мөн UVA болон UVB туяанаас хамгаалах ёстой. Хэрэв таны хүүхэд усанд сэлэх бол усанд тэсвэртэй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.

Нарнаас дээд зэргээр хамгаалахын тулд хүүхдээ гадаа гарахаас 30 минутын өмнө нарны тос түрхэх нь илүү үр дүнтэй. Түүний гар, хүзүү, чих, мөр зэрэг биеийн бүх хэсгийг хамрахаа мартуузай. Нарны түлэгдэлтээс хамгаалах нь ирээдүйд арьсны хорт хавдар үүсэхээс сэргийлэх хүчин зүйл болдог шүү.

 

About the Author :

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH