ХҮҮХДИЙН АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН СОНГОХДОО АНХААРАХ 4 ЗҮЙЛ


ХҮҮХДИЙН АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН СОНГОХДОО АНХААРАХ 4 ЗҮЙЛ

Шинэ төрсөн нярайн арьс яг л хөвөн шиг аливаа зүйлийг шингээж авах чадвах хамгийн өндөр байдаг. Үүнийгээ дагаад чийг авах, харшлах, нурах зэрэг процессууд маш амархан явагддаг. Тиймээс төрсөн цагаас нь хүүхдийн арьсанд хэрэглэх бүтээгдэхүүнээ маш зөв сонгох хэрэгтэй байдаг.

Эцэг эхчүүд зах зээл дээр байгаа олон янзын брэндийн, янз бүрийн үнэтэй маш олон төрлийн бүтээгдэхүүнээс сонголт хийх шаардлага тулгардаг. Үнэтэй бүтээгдэхүүн нь илүү сайн гэх ойлголт хүмүүсийн дунд их байдаг ч арьсны эмчийн хувьд би үйлчлүүлэгч нартаа найрлагад нь илүү ач холбогдол өгөхийг зөвлөдөг. Жишээ нь, яг адил найрлагатай 2 янзын бүтээгдэхүүнд 2 дахин өндөр үнэ төлдөг ээжүүд их бий. Тиймээс энэ зөвлөгөөндөө би хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн авахдаа юу анхаарах хэрэгтэй талаар бяцхан зөвлөгөө хүргэе.

1. Мэдээж “baby” гэсэн тодотголтой байх. Бүтээгдэхүүнүүд нас заасан байдаг. Хэрэв шинэ нярайд бол 0+, эсвэл “from birth” гэх мэтчилэн төрсөн цагаас эхлэн хэрэглэхийг харуулсан тэмдэглэгээ байна.
2. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүдэд насанд хүрэгчдийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг зарим нэг химийн найрлагыг хассан байдаг. Жишээ нь, paraben, silicone, ethyl alcohol гэх мэт. Арьсан дээр хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд спирт агуулагдсанаар илүү амархан шингэж арьсны гадаргуу жигд зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Харин хүүхдийн арьсны бүтээгдэхүүнд fatty alcohol буюу тосон спиртүүд агуулсан байж болдог. Жишээ нь, cetearyl alhohol агуулсан бүтээгдэхүүнүүд арьсыг цочроох шинж чанаргүй байдаг ба FDA-с alcohol-free гэсэн тодотголд багтаадаг байна.
3. Хүүхдэд заавал үнэргүй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй юу? Хэрэв таны хүүхэд ямар нэг харшлын өгүүлэмжгүй, арьсан дээо харшлын тууралт гардаггүй бол ямар ч асуудал байхгүй. Зөөлөн, хүүхдэд таатай мэдрэмж төрүүлэхээр жимслэг үнэр шингээсэн бүтээгдэхүүнүүдийг санаа зоволтгүй хэрэглэж болно. Харин экзема, атопийн дерматиттай хүүхдүүд үнэргүй бүтээгдэхүүн сонгож болно.
4. Органик нэгдлүүд агуулсан байвал зөөлрүүлэх, чийгшүүлэх байдлаараа илүү байдаг. Жишээ нь shea butter, olive oil гэх мэт.

Зөвлөгөө мэдээлэл бэлдсэн: Арьс харшлын их эмч У. Басцэцэг (АУ-ны магистр)

About the Author :

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH