АНВИМАКС БЭЛДМЭЛ “SMARTPHARMA” AWARDS 2021-ийн ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

2021 оны 3-р сарын 15-нд  ОХУ-ын эм зүйн салбарын шилдгийг тодруулах “СМАРТФАРМА” шагнал гардуулах ёслолоос Сотекс үйлдвэрийн “АНВИМАКС” бэлдмэл нь ОХУ-ын 28,000 эм зүйчдийн дунд явуулсан санал асуулгад үндэслэн “Томуу ба Амьсгалын замын цочмог вирусийн халдварын эмчилгээнд өргөн хүрээний үр дүнтэй бэлдмэл” номинацид 1-р байранд шалгарлаа.

Анвимакс нь 12-оос дээш насны хүүхдэд болон насанд хүрэгчдэд томуу, амьсгалын дээд замын вирусийн халдварын үед шалтгааныг эмчлэх болон шинж тэмдгийг арилгах зорилгоор хэрэглэдэг бэлдмэл юм.

Тус бэлдмэл нь найрлагадаа:

Римантадин гидрохлорид 50мгтомуугийн вирусийн эсрэг идэвх үзүүлэх, амьсгалын замын халдвар үүсгэх бусад төрлийн вирусийн хорт нөлөөг бууруулах.

Парацетамол 360мг- Халуун бууруулж үрэвсэл намдаах

Аскорбины хүчил 300мг- Хэт исэлдлийг багасгах, нүүрс устөрөгчийн солилцоог сайжруулах, эдийн нөхөн төлжилтийг дэмжих болон дархлааны урвалыг идэвхжүүлнэ.

Кальци глюконат моногидрат 100мг- Томуу, цочмог амьсгалын замын вирусийн халдварын үед цусны судасны нэвчилт, цусны эргэлтийг нэмэгдүүлж харшлын эсрэг нөлөө үзүүлэх. 

Рутозид 20мг- Хялгасан судасны нэвчилт, хаван, үрэвсэл бууруулан судасны хана бэхжүүлэх

Лоратадин 3мг- Гистамины эсрэг үйлдэл үзүүлэх ба гистамины чөлөөлөгдөлтөөс үүсэх эдийн хаванг багасгах

Цогц найрлага агуулснаараа давуу талтай юм.

“ЭНТО” ХХК нь ОХУ-ын “СОТЕКС” эмийн үйлдвэрийн “АНВИМАКС” ханиадны эсрэг нийлмэл найрлагатай бэлдмэлийг 2019 оноос хойш Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн. Хадгалалт тээвэрлэлтийн стандартыг чанд мөрдөн Монгол улсын эмийн зах зээлд хүртээмжтэйгээр ханган нийлүүлж байна. Мөн “Сотекс” үйлдвэр нь Олон улсын  GMP стандарт буюу үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг ханган 150 гаруй нэр төрлийн эм, бэлдмэлийг үйлдвэрлэн ажилладаг.

About the Author :

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH