“ХАРИЛЦАГЧ ТАНЬДАА БАЯРЛАЛАА” ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭНТО ХХК нь 2016 оны ажлаа дүгнэж, өнгөрсөн оны турш хамтран ажилласан харилцагч нартаа талархан “Харилцагч таньдаа баярлалаа” өдөрлөгийг Олон Улсын Хүүхдийн Найрамдал зуслан дээр эрүүл цэвэр агаарт нэг өдрийг хамтдаа сайхан өнгөрөөлөө.Тус өдөрлөгийн үеэр бид:Эрүүл идэвхтэй амьдралыг эрхэмлэн өглөөний дасгал, спортын арга хэмжээ зэргийг зохион байгуулан, авхаалж самбаа гарган амжилттай оролцсон багаа шагнаж урамшуулах,2016 оны жилийн эцсийн урамшуулалд болзол хангасан нийт харилцагч нарынхаа урамшууллыг гардуулахЭНТО ХХК-ийн шилдэг харилцагч нараа тодруулахЭНТО-АЗ сугалаат худалдааны азтангаа тодрууллаа. 2016 оны турш хуримтлагдсан мянга мянган сугалаанаас тухайн өдрийн аз нь атгандаа багтсан харилцагч нар маань эм бараа авах эрх, электрон бараа худалдан авах эрх, Байгаль нуур, Чежү арлын аялал зэргийг хожлоо. Хамгийн супер шагналын азтанаар Улаанбаатар хотын Билэг эмийн сан шалгарч, цоо шинэ “Приус-20” маркийн автомашин хожсон.Ийнхүү шагнал урамшууллын хур бууж, инээд хөөр цалгисан энэ өдрийг хамтдаа өнгөрүүлсэн харилцагч нартаа болон бусад бүх харилцагч нартаа дахин талархан, цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн, гэр бүлд нь эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг нийт хамт олныхоо өмнөөс хүргэе.

About the Author :

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH