Дахин дахин ханиад хүрэх шалтгаан ба шийдэл

Улаанбаатар хотод хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн хүүхэд, томчууд давтамжтайгаар ханиад, томуугаар өвчилдөг. Үүний шалтгаан нь агаарын бохирдол, стресс, хүн амын бөөгнөрөл, дархлаа суларч байгаа зэргээс болж биеийн эсэргүүцэл буурдаг. Ингэснээр нэг эдгэрээд удалгүй дахин өвчлөх нь хэвийн мэт үзэгдэл болж байна.
Өрхийн нэг гишүүн томуу томуу төст халдвараар өвчлөхөд нэг удаагийн худалдан авалтад дунджаар 150,000₮ зарцуулдаг. Ханиад хүндрэх эсвэл бусад гишүүдэд халдаах үед энэ дүн хэд дахин үржигдэх буюу цаашлаад ажил, хичээл завсардаж санхүүгийн үүсвэрүүд доголдох гээд зөвхөн ханиадтай холбоотой асуудал биш болж хувирдаг.
Тиймээс зөвхөн шинж тэмдгийг дарах нь хангалтгүй.
Ажил, цаг зав бага, эмнэлэг эмчид үзүүлж амжихгүй, замын түгжрэл зэргээс шалтгаалж ихэнх иргэд халуун бууруулах, хамар онгойлгох, өвдөлт намдаах гэх мэт шинж тэмдэг намдаах эмүүд хэрэглэн зөвхөн тухайн үед зовуурийг багасгадаг. Харин өвчний жинхэнэ шалтгаан болсон вирусийг дарах, дархлааг дэмжээгүйн улмаас дахин дахин ханиад хүрэх нөхцөл хэвээр үлддэг.
Өөрт илэрч буй шинж тэмдгийг намдаахаас гадна тухайн өвчлөлийг үүсгэж буй үүсгэгч буюу вирусийг устгах нь хамгийн чухал. Амьсгалын замын халдвараар өвчилсний дараа уушгины салст болон жижиг гуурсан хоолойн ханын эдүүд бүрэн нөхөн төлжиж амжаагүй байдаг. Дахин ханиад хүрэхэд уушги эдгэрч буй эдээ хамгаалж амжаагүй байтал илүү их үрэвслийн ачаалал авч хатгалгаа болох эрсдэл нэмэгддэг. Тиймээс эдгэрсний дараа дор хаяж 6–8 долоо хоногт дархлаагаа дэмжиж, вирусээс хамгаалах нэн шаардлагатай.
Хэрхэн хамгаалах вэ? гэдгийг бид мэддэг ч хэрэгжүүлж чаддаггүй.
·Тэжээллэг хоол: Жимс, хүнсний ногоо, уураг, бүхэл үр, самар, үрэн тэжээл тогтмол хэрэглэх.
·Шингэн сайн уух: Өдөрт 1.5–2 литр ус ууж, салст хуурайшихаас хамгаалах.
·Нойр: Шөнийн 7–8 цагийн чанартай унтах нь дархлаанд хамгийн их нөлөөлдөг.
·Хөдөлгөөн: Өдөрт 30 минут идэвхтэй алхах эсвэл дасгал хийх нь дархлааг идэвхжүүлнэ.
·Стресс бууруулах: Хүн стресстэх үед кортизол хэмээх даавар ялгардаг бөгөөд энэ нь дархлааг сулруулж үрэвслийг өдөөдөг байна.
Таны мэддэг зүйлс байгаа биз. Гэвч бид эдгээр дадлыг хэвшүүлж чадахгүй байгаа нөхцөлд нэмэлтээр хамгаалах бэлдмэлийг хэрэглэх хэрэгцээ үүсдэг.
Хүний биед вирусийн халдвар гаднаас орж ирэхэд хамгийн түрүүнд ялгарч вирусээс хамгаалах үйлдэл үзүүлдэг интерферон гэж уураг байдаг. Энгийнээр бол интерферон уургийн нийлэгжилт өндөр байхад ханиадны вирусийг гаднаас орж ирэхэд хамгийн түрүүнд хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Кагоцел бэлдмэлийн үйлдэл нь шинж тэмдэг арилгахаас гадна интерфероний нийлэгжилтийг нэмэгдүүлж дархлааг идэвхжүүлснээр, бие махбодыг өөрөө вирусийн эсрэг тэмцэх чадвартай болгодог.

Урьдчилан сэргийлэлт:
Ханиад, томуу их идэвхэждэг улиралд Кагоцел хэрэглэснээр өвдөх эрсдэлийг бууруулдаг. Олон хүн төвлөрсөн газарт зорчдог бол 3-аас дээш бүх насыхан хэрэглэхэд тохиромжтой.
Эмчилгээний үед:
Өвчний эхний өдөр хэрэглэхэд вирусийн үржлийг хязгаарлаж, ханиадны үргэлжлэх хугацааг богиносгож, хүндрэлээс сэргийлдэг.
Дүгнэлт:
Дахин ханиад хүрэхгүй байхын тулд зөвхөн шинж тэмдгийг дарах бус, дархлаагаа идэвхжүүлж, өвчний үүсгэгч вирусийн эсрэг чиглэсэн эмчилгээ хийх нь маш чухал.
Дархлаа дэмжих хоол, хүнс хэрэглэж чанартай нойр авах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй.
Эмчилгээний бэлдмэлийн хувьд кагоцел нь урьдчилан сэргийлэх болон эмчлэх хоёр зорилгод аль алинд нь тохиромжтой сонголт юм.

Кагоцел нь шалтгаан буюу вирусийг устгахаас гадна дархлааг идэвхжүүлсэн өргөн хүрээний вирусийн эсрэг хамгаалалт юм.
Анхааруулга: Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцаж эмч эм зүйчээс асууна уу!
