Бидний тухай
Эерэг хандлага, Хүндэтгэлтэй харилцаа

Бид шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилт дээр тулгуурлан бүтээгдсэн, эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг импортлон, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байна.

About us mobile image

"ЭНТО ГРУПП нь анх 1998 онд үүсгэн байгуулагдсан. Өдгөө бид Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд тасралтгүй 27 жил ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, лабораторийн урвалж оношлуур гэсэн чиглэлээр 20 улсын 80+ үйлдвэрлэгчээс онцгой эрхийн болон дистрибьютерийн гэрээгээр хамтран ажиллаж, 3600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын орны бүх бүс нутагт байрлах эмийн сан, эмнэлэг, лаборатори, хэрэглэгчдэд шууд болон дамжуулан түгээж байна."

3600+
Бүтээгдэхүүний нэр төрөл

"ЭНТОЧУУД бид эрүүл мэндийн салбарын шинэчлэл, дэвшилтэт технологи, олон улсын чиг хандлагыг Монгол улсдаа нэвтрүүлэхийг эрхэм зорилгоо болгосоор ирсэн. Бид зөвхөн бүтээгдэхүүн бус, эрүүл амьдралын хэв маяг, зөв хэрэглээ, урьдчилан сэргийлэлт зэрэг үнэ цэнийг давхар хүргэдэг байгууллага юм. Бидний 27 жилийн тогтвортой хөгжлийн үндэс нь итгэлтэй харилцагч, хэрэглэгч, үнэт зүйл болсон ажилтнууд маань билээ. ЭНТО ГРУПП нь иргэн бүрт аюулгүй, баталгаатай, шинэлэг бүтээгдэхүүнийг санал болгож, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, ЭРХЭМ хэрэглэгч, түнш, ажилтнуудын НАНДИН хамтын ажиллагаан дээр үндэслэсэн иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорин ажиллах болно."

21
МОНГОЛ ОРЧУУДЫН
АЙМГИЙН ЭРҮҮЛ
МЭНДИЙН ГАЗ.
Mongolia Map
logo
Facebook Messenger