Циститийг үл тоовол юу болох вэ?

2025-09-23
832 үзсэн
Циститийг үл тоовол юу болох вэ?

Цистит буюу давсагны үрэвсэл нь эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог нянгийн халдвар бөгөөд 10 эмэгтэй тутмын 3-4 нь амьдралдаа нэг удаа өвчилдөг гэсэн судалгаа байдаг. Монголд тэр дундаа Улаанбаатар хотод цаг уурын нөхцөл байдалтай холбоотой дундаж тоо арай өндөр, өргөн тархалттай байдаг.

Шинж тэмдэгүүд:

Цистит нь давсагны салст бүрхүүлийн үрэвсэл бөгөөд ихэвчлэн нян буюу бактериар үүсгэгддэг. Үндсэн шинж тэмдэгүүд:

  • Шээс ойр ойрхон хүрэх, энэ үед хүчтэй дүлэх мэдрэмж төрөх
  • Шээж дууссаны дараа бүрэн шээж чадаагүй буюу шээс үлдсэн мэт мэдрэмж төрөх
  • Шээс маш ихээр хүрч шээхэд маш бага хэмжээний шээс гарах
  • Шээх үед халуу оргиж, зурж байгаа мэт өвдөх
  • Шээсны өнгө хар цай шиг бараан өнгөтэй байх бөгөөд үнэр нь их хурц байна
  • Шээс цустай гарч ч болно.
  • Бүх биеэр зарайж халуурч болно.

Үл тоовол гарах эрсдэлүүд:

  1. Халдвар нь хүндэрч дээшээ шээлэйгээр дамжин бөөрний тэвшинцэрийн үрэвсэл буюу пиелонефрит үүсэх эрсдэлтэй. Энэ нь нэг ёсондоо бөөрийг үрэвсүүлэх хүндрэлтэй гэсэн үг.
  2. Үжил үүсэх эрсдэлтэй. Халдвар нь хүндэрч цусанд орсноос үүдэн шоконд орох эрсдэлтэй.
  • Өвдөлт зовуурь нь өдөр тутмын амьдралын чанарыг бууруулж ажил, сэтгэл зүйн эрүүл мэнд гэх мэт зүйлсэд нөлөөлдөг.
News content image

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Ус болон шингэн зүйл тогтмол ууж байх
  • Ойр ойрхон бие засч давсгаа бүрэн суллаж байх
  • Баннанд орохоос илүүтэй шүршүүрт орох
  • Хувийн ариун цэвэр маш сайн сахих
  • Даарч хөрөхгүй байх, дулаан явах
  • Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх

Бактерийн улмаас үүссэн циститийн эмчилгээнд антибиотик эмчилгээг санал болгодог. Олон улсад болон Монгол улсад шээс дамжуулах замын эмчилгээний удирдамжид фосфомицинийг 1-р эгнээний сонголтоор хэрэглэдэг.

News content image

Фосфомицин 3г агуулсан МОНУРАЛ бэлдмэл нь

  1. Оригинатор бүтээгдэхүүн – эмнэлзүйн судалгаагаар баталгаажсан.
  2. Нэг удаагийн тун – Нэг л удаа уудаг буюу хэрэглэхэд хялбар, циститийн үеийн эмчилгээний нэгдүгээр сонголт.
  3. Өвчний эхний шатанд хэрэглэвэл шээсний замын үрэвсэл шинж тэмдэгийг хурдан хугацаанд намдааж эмчилдэг.

Анхааруулга: Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцаж эмч эм зүйчээс асууна уу!

Эх сурвалж
Энто ХХК
ЭНТО
ЭНТО
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨХ
logo
Facebook Messenger