Циститийг үл тоовол юу болох вэ?

Цистит буюу давсагны үрэвсэл нь эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог нянгийн халдвар бөгөөд 10 эмэгтэй тутмын 3-4 нь амьдралдаа нэг удаа өвчилдөг гэсэн судалгаа байдаг. Монголд тэр дундаа Улаанбаатар хотод цаг уурын нөхцөл байдалтай холбоотой дундаж тоо арай өндөр, өргөн тархалттай байдаг.
Шинж тэмдэгүүд:
Цистит нь давсагны салст бүрхүүлийн үрэвсэл бөгөөд ихэвчлэн нян буюу бактериар үүсгэгддэг. Үндсэн шинж тэмдэгүүд:
- Шээс ойр ойрхон хүрэх, энэ үед хүчтэй дүлэх мэдрэмж төрөх
- Шээж дууссаны дараа бүрэн шээж чадаагүй буюу шээс үлдсэн мэт мэдрэмж төрөх
- Шээс маш ихээр хүрч шээхэд маш бага хэмжээний шээс гарах
- Шээх үед халуу оргиж, зурж байгаа мэт өвдөх
- Шээсны өнгө хар цай шиг бараан өнгөтэй байх бөгөөд үнэр нь их хурц байна
- Шээс цустай гарч ч болно.
- Бүх биеэр зарайж халуурч болно.
Үл тоовол гарах эрсдэлүүд:
- Халдвар нь хүндэрч дээшээ шээлэйгээр дамжин бөөрний тэвшинцэрийн үрэвсэл буюу пиелонефрит үүсэх эрсдэлтэй. Энэ нь нэг ёсондоо бөөрийг үрэвсүүлэх хүндрэлтэй гэсэн үг.
- Үжил үүсэх эрсдэлтэй. Халдвар нь хүндэрч цусанд орсноос үүдэн шоконд орох эрсдэлтэй.
- Өвдөлт зовуурь нь өдөр тутмын амьдралын чанарыг бууруулж ажил, сэтгэл зүйн эрүүл мэнд гэх мэт зүйлсэд нөлөөлдөг.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Ус болон шингэн зүйл тогтмол ууж байх
- Ойр ойрхон бие засч давсгаа бүрэн суллаж байх
- Баннанд орохоос илүүтэй шүршүүрт орох
- Хувийн ариун цэвэр маш сайн сахих
- Даарч хөрөхгүй байх, дулаан явах
- Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх
Бактерийн улмаас үүссэн циститийн эмчилгээнд антибиотик эмчилгээг санал болгодог. Олон улсад болон Монгол улсад шээс дамжуулах замын эмчилгээний удирдамжид фосфомицинийг 1-р эгнээний сонголтоор хэрэглэдэг.

Фосфомицин 3г агуулсан МОНУРАЛ бэлдмэл нь
- Оригинатор бүтээгдэхүүн – эмнэлзүйн судалгаагаар баталгаажсан.
- Нэг удаагийн тун – Нэг л удаа уудаг буюу хэрэглэхэд хялбар, циститийн үеийн эмчилгээний нэгдүгээр сонголт.
- Өвчний эхний шатанд хэрэглэвэл шээсний замын үрэвсэл шинж тэмдэгийг хурдан хугацаанд намдааж эмчилдэг.
Анхааруулга: Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцаж эмч эм зүйчээс асууна уу!
