Хүний нөөц

Хамт олон, хамтын ажиллагаа

Ажилтан бүрийн хувьд эерэг ажлын орчин, мэргэжлийн дэвшил, тогтвортой хөгжлийг бид хамтдаа бүтээдэг.

Хүний нөөцийн бодлого

Манай компанид хүн бүр өөрийн авьяас, ур чадвараа бүрэн ашиглан чөлөөтэй ажиллах боломжийг олгодог. Бид ажилтнуудаа ур чадвар, сонирхолд нь тохирсон ажлын байранд томилон үнэ цэнийг хамтдаа бүтээдэг.

Тохирсон ажлын байр
Ур чадвар, сонирхол, авьяаст нь нийцүүлэн ажилтнаа зөв томилон, бүтээмжтэй, өндөр гүйцэтгэлтэй ажиллахад анхаардаг.
Шударга үнэлгээ
Үүрэг, хариуцлагыг тодорхой хуваарилж, гүйцэтгэлийг бодитой, тэгш үнэлдэг тогтолцоо хэрэгжүүлдэг.
Үр дүнд суурилсан урамшуулал
Хөдөлмөрийн үнэ цэнийг бодитойгоор үнэлж, урт хугацаанд тогтвортой, идэвхтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.
Тасралтгүй хөгжил
Мэргэжлийн болон ерөнхий ур чадварыг шат дараатай хөгжүүлэх сургалт, хөгжлийн тогтолцоог тасралтгүй хэрэгжүүлдэг.
Эерэг хамт олон
Хүндэтгэл, ойлголцол, бүтээлч уур амьсгалаар баялаг байгууллагын соёлыг эрхэмлэнэ.
HR Policy Image

Яагаад ЭНТО гэж?

Бид ажилтнууддаа өсөн дэвжих тэгш боломж, өрсөлдөхүйц урамшуулал, салбар дамнан ажиллах хөгжлийн замналыг санал болгодог.

HR Policy Image
Гүйцэтгэлд тулгуурласан урамшууллын тогтолцоотой
Бизнесийн бусад салбарт хөрвөн ажиллах боломж
Ажилтан бүрт өсөн дэвших боломж адил тэгш олгогдсон
Өрсөлдөхүйц цалин урамшуулал
Ажиллах таатай орчин
Чадварлаг мэргэжлийн нөхөрсөг хамт олон
Сонгон шалгаруулалт
Бид ажлын байранд хамгийн тохиромжтой нэр дэвшигчийг сонгох олон шатлалт шалгаруулалтыг нээлттэй, шударга байдлаар зохион байгуулдаг.
1
Ажлын байр зарлах
Бид байгууллагын хэрэгцээ, шаардлагад нийцсэн ажлын байрыг зарлаж, чадварлаг мэргэжилтнүүдийг багтаа урьж байна.
2
Анкет хүлээн авах
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй ажил горилогчдын анкетыг хүлээн авч, мэдээллийг нууцлалтайгаар бүртгэнэ.
3
Анкетын шалгаруулалт
Бид таны анкетыг нягтлан шалгаж, шаардлагад нийцсэн нэр дэвшигчдийг дараагийн шатанд урих болно.
4
Анхан шатны ярилцлага
Сонгогдсон нэр дэвшигчдийг урьж, ур чадвар, болон тохирох байдлыг үнэлэх эхний ярилцлагыг зохион байгуулна.
5
Хоёрдугаар шатны ярилцлага
Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчдийг удирдлагуудтай уулзуулах, ажилд тохирох байдлыг илүү нарийвчлан үнэлэх шат.
6
Ажлын санал хүргүүлэх
Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчид ажлын санал хүргүүлж, гэрээ байгуулан манай багийн нэг хэсэг болох үйл явц эхэлнэ.
logo
Facebook Messenger