Бизнесийн чиглэл

Бидний Үйл Ажиллагаа

ЭНТОчууд бид эмийн бөөний худалдаа, эмнэлэг, сүлжээ эмийн сангаар дамжуулан эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж салбартаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг.

ЭНТО Эм ханган нийлүүлэх төв

Бид Монгол улсын Улаанбаатар хот, 21 аймагт байрлах эрүүл мэндийн байгууллагууд, эмийн сан, эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, эрэлт хэрэгцээнд нийцсэн найдвартай бүтээгдэхүүнийг шуурхай, жигд хүртээмжтэйгээр хүргэхийг зорьдог. Бидний үндсэн зорилго бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах явдал юм. Найдвартай логистикын систем, мэргэшсэн баг хамт олны хүчээр бид эм ханган нийлүүлэлтийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж, харилцагчдынхаа итгэлт түнш байсаар байна.

ЭНТО Эм ханган нийлүүлэх төв
  • Чанартай бүтээгдэхүүн
  • Хүндэтгэлтэй харилцаа
  • Шуурхай хүргэлт
  • Хамтын тогтвортой өсөлт
  • Баталгаат Логистик

ЭНТО КЛИНИК эмчилгээ оношилгооны төв

Манай эмнэлэг нь хүүхэд, дотор болон уламжлалтын эмчилгээний чиглэлээр мэргэшсэн олон жилийн туршлагатай эмч нарын багтайгаар ажиллаж, мэргэжлийн түвшинд эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүргэдэг.

ЭНТО КЛИНИК эмчилгээ оношилгооны төв
  • Эрүүл мэндийн цогц үйлчилгээ
  • Лабораторийн шинжилгээ
  • Орчин үеийн технологи
  • Мэдлэг, туршлагад суурилсан үйлчилгээ

ЭНТО ФАРМ сүлжээ эмийн сан

ЭНТО ФАРМ ХХК нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмзүйн тусламж үйлчилгээг хүргэхийг зорин Улаанбаатар хотод 17 салбар эмийн сантай үйл ажиллагаа явуулж байна.

ЭНТО ФАРМ сүлжээ эмийн сан
  • Эрүүл мэндийн цогц үйлчилгээ
  • Лабораторийн шинжилгээ
  • рчин үеийн технологи
  • Мэдлэг, туршлагад суурилсан үйлчилгээ

ЭНТО ТРЭЙД ХХК

ЭНТО ТРЭЙД ХХК нь Монгол улсын томоохон эмнэлгүүд болон 21 аймгийн эрүүл мэндийн нэгдсэн төвд эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүнийг тендерийн гэрээний дагуу жигд хүртээмжтэйгээр нийлүүлэхээс гадна. Улсын болон хувийн эмнэлгүүдийн лабораторийн чанар стандартыг сайжруулах ажилд хувь нэмрээ оруулах зорилго тавин урвалж оношлуур, оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн стандарт шаардлагын дагуу нийлүүлэн ажиллаж байна.

ЭНТО ТРЭЙД ХХК
  • Тендерийн гэрээт нийлүүлэлт
  • Лабораторийн чанар стандарт
  • Оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж
  • Мэргэжлийн үйлчилгээ
logo
Facebook Messenger