Бидний тухай
Эерэг хандлага, Хүндэтгэлтэй харилцаа

Бид шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилт дээр тулгуурлан бүтээгдсэн, эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг импортлон, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байна.

About us mobile image

"ЭНТО ГРУПП нь анх 1998 онд үүсгэн байгуулагдсан. Өдгөө бид Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд тасралтгүй 27 жил ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, лабораторийн урвалж оношлуур гэсэн чиглэлээр 20 улсын 80+ үйлдвэрлэгчээс онцгой эрхийн болон дистрибьютерийн гэрээгээр хамтран ажиллаж, 3600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын орны бүх бүс нутагт байрлах эмийн сан, эмнэлэг, лаборатори, хэрэглэгчдэд шууд болон дамжуулан түгээж байна."

3600+
Бүтээгдэхүүний нэр төрөл

"ЭНТОЧУУД бид эрүүл мэндийн салбарын шинэчлэл, дэвшилтэт технологи, олон улсын чиг хандлагыг Монгол улсдаа нэвтрүүлэхийг эрхэм зорилгоо болгосоор ирсэн. Бид зөвхөн бүтээгдэхүүн бус, эрүүл амьдралын хэв маяг, зөв хэрэглээ, урьдчилан сэргийлэлт зэрэг үнэ цэнийг давхар хүргэдэг байгууллага юм. Бидний 27 жилийн тогтвортой хөгжлийн үндэс нь итгэлтэй харилцагч, хэрэглэгч, үнэт зүйл болсон ажилтнууд маань билээ. ЭНТО ГРУПП нь иргэн бүрт аюулгүй, баталгаатай, шинэлэг бүтээгдэхүүнийг санал болгож, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, ЭРХЭМ хэрэглэгч, түнш, ажилтнуудын НАНДИН хамтын ажиллагаан дээр үндэслэсэн иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорин ажиллах болно."

21
МОНГОЛ ОРЧУУДЫН
АЙМГИЙН ЭРҮҮЛ
МЭНДИЙН ГАЗ.
Mongolia Map

Он цагийн хэлхээс

Иргэн бүрд чанартай эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх хүсэл тэмүүллээс эхэлсэн бидний зам, өнөөдөр 27 жилийн түүхийг бүтээжээ.

1998
ЭНТО ХХК үүсгэн байгуулагдаж ОХУ-ын тэргүүлэгч эмийн үйлдвэртэй Красфармтай хамтын ажиллагааны гэрээг байгуулж ЭХНТ-ийн эхлэл тавигдсан.
2000
ЭНТОФарм эмийн сангийн анхны салбарыг байгуулсан. Дэлхийд эмийн үйлдвэрлэлээс тэргүүлэгч Словен улсын КРКА эмийн үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
2003 2005
Эмийн сангийн 3 дахь салбарыг нээж ЭНТОФарм сүлжээ эмийн сангийн эхлэл тавигдсан.Эм барааны стандартын агуулах байгуулж Логистикийн системийг сайжруулсан.
2005 2010
Сүлжээ эмийн сан 8 болов. Улаанбаатарын дүүрэг бүрд салбарууд нээгдэж, хэрэглэгчдийн хүртээмж нэмэгдэв. Шилдэг аж ахуйн нэгжээр тодров.
2016 2017
ОХУ-ын Polysan, БНСУ-ын SK Plasma, БНЭУ-ын Brown laboratories эмийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж хамтын ажиллагааг өргөжүүлсэн.
2018 2020
Нөөцийн удирдлагын ERP системийг ашиглалтад оруулав. БНСУ-ын Hankook korus, БНХГУ-ын Berlin Chemie, Alphen pharma, Швецари улсын Acinopharma зэрэг үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж импортын бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, хүртээмжийг сайжрууллаа.
2021
ЭНТОФарм эмийн сангийн 13 дахь салбарыг байгуулж, шинэ салбар бүр нь орчин үеийн интерьер, зөвлөх үйлчилгээтэй хэрэглэгч төвтэй үйлчилгээний жишиг салбарууд бий болсон.Латви улсын Olainpharma, Итали улсын Zambon эмийн үйлдвэртэй гэрээ байгуулав.
2022 2024
Словени улсын Sandoz, БНХГУ Denk Pharma эмийн үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулав.4000 мк2 бүхий ОУ-ын GMP, ISO9001:2015 стандартын эм барааны агуулах, Гаалийн баталгаат агуулахыг ашиглалтад оруулж Логистикийн тогтолцоог шинэ шатанд гаргав.
2025
Ажилтнуудын тоо 250 болж 4 охин компанийг байгуулж ЭНТО ГРУПП болон өргөжив. ЭНТОКЛИНИК эмнэлгийг ашиглалтад оруулж, лабораторийн олон төрлийн шинжилгээг хийхээс гадна хүүхэд, дотор, уламжлалтын чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэх цогц төвийг ажиллуулж эхлэв.

Тоон үзүүлэлтүүд

Эдгээр тоон үзүүлэлтүүд бидний өсөлт, цар хүрээг илтгэнэ. Салбар нэгж, бүтээгдэхүүн, багийн хүчээр бид танд хамгийн сайн үйлчилгээг хүргэж байна.

5Салбар компаниуд
3600+Бүтээгдэхүүний нэр төрөлүүд
250+Ажилтнууд
80+Гадаад нийлүүлэгчид

Бидний зөвлөхүүд

“ЭНТО ГРУПП-ийн бодлого, өсөлт, стратеги бүрийн ард салбар бүрийн тэргүүлэх докторууд, арвин туршлагатай зөвлөх мэргэжилтнүүдийн зөвлөгөө байдаг. Бид мэдлэг бол хамгийн үнэт баялаг гэдэгт итгэдэг. Тиймээс мэдлэг, зөвлөгөө, сургалт хөгжлийг салшгүй нэг хэсэг гэж үздэг.

Г. Тэгшбүрэн
Менежментийн зөвлөх, Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал
Г. Чойжамц
АУ-ны доктор, профессор, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан
Д. Одонтуяа
АУ-ны доктор, профессор, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан
Р. Оюунгэрэл
АУ-ны доктор, дэд профессор, АШУҮИС-ийн халдвартын тэнхимийн эрхлэгч

Хамтрагч байгууллагууд

Бид дэлхийн шилдэг компаниудтай түншлэн, эрүүл мэндийн салбарт чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж байна. Найдвартай, урт хугацааны хамтын ажиллагаагаар хэрэглэгчдэдээ хамгийн сайн шийдлийг санал болгодог.

Partner 1
Partner 2
Partner 3
Partner 4
Partner 5
Partner 6
Partner 7
Partner 8
logo
Facebook Messenger