Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг ХАРШИЛ буюу АЛЛЕРГИ гэнэ.
Харшлын гаралтай өвчнөөр шаналж буй хүмүүсийн 24-өөс 30 хувь нь ургамлын тоосноос харшилсан байна.
Хавар зуны улиралд ургалмлын харшил хүмүүсийн дунд элбэг байдаг. Учир нь:
4-р сард модлог ургамал
5,6-р сард цэцэгт ургамлууд
7-р сард шарилж буюу хог ургамлууд тоосоо гөвж эхэлдэгтэй холбоотойгоор харшлын дэгдэлт хамгийн их ихэсдэг онцлогтой.

Харшлын үед дараах шинж тэмдгүүд илэрдэг.
- Амьсгалын замын шинж тэмдэг: Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт.
- Арьсны шинж тэмдэг: Хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах, атопийн дерматитийн шинж.
- Бусад шинж тэмдэг: Ихэнхдээ ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараах хэвлийн шинж тэмдэг (гэнэтийн хүчтэй өвдөлт, гүйлгэх), шавьжинд хатгуулсны дараах том хэмжээний хавдар гэх мэт.
Эдгээр шинж тэмдгүүд удаан үргэлжилснээс тухайн хүний ажлын бүтээмж муудан амьдралын чанар мууддаг.
Ихэнх хүмүүс харшлын эмийг ууснаас нойр хүрч , нойрмоглох шинж тэмдэг илэрдгээс өдөр тутмын ажил хийхэд бэрхшээлтэй, мөн жолоо барих чадварт нөлөөлдгөөс харшлын эмийг уухаас татгалздаг байна.
Сүүлийн үеийн эмийн дэвшил нь тухайн эмийг ууснаас болж гарах нэмэлт зовиурыг багасгахад чиглэгдэж байгаа.