Савлалт, эмийн хэлбэр: Бүрхүүлгүй шахмал, 0,5мг №30, №100
Найрлага:
/Бүрхүүлгүй шахмал бүрд/Үйлчлэгч бодис: Колхицин ВР 0,5мг
Туслах бодис : лактоз, цардуул, цайрын коллоид ангидроз, гидрогенжсан газрын тос, нарны шар өнгө, натрийн цардуулын гликонат, метилпарабен, повидон P.V.P.K 30, пропилпарабен, цэвэршүүлсэн ус.
Фармакологийн үйлдэл:
Колхицин нь цочмог тулай өвчний үений үрэвсэлд сонгомолоор үрэвслийн эсрэг нөлөө үзүүлнэ. Үрэвслийн орчим дахь гранулоцит эсийн миграцийг дарангуйлдаг.
Хэрэглэх заалт:
Колхицин шахмалыг цочмог тулай өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ.
Хэрэглэх арга,тун:
Ууж хэрэглэнэ.Зөвхөн насанд хүрэгчдэд: Өдөрт 500мкг тунгаар хоёроос гурван удаа ууна.
Ердийн тун 1мг ба бөөлжилт, суулгалт өвдөлт намдаах хүртэл 500мкг тунгаар хоёроос гурван цаг тутам хэрэглэж болно. Хоногийн нийт тун 6мг-с хэтрүүлэхгүй. Курс эмчилгээ 3 хоног.
Аллопуринол, шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэж болно.
Хориглох заалт:
Хүүхдэд болон жирэмсэн эх Гемодиализтай өвчтөн Бөөрний хүнд хэлбэрийн (креатинины клиренс 10мл/мин-с их) дутагдалтай өвчтөн
Гаж нөлөө:
Колхицины хэрэглээнд дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах, арьсны тууралт зэрэг шинж тэмдгүүд үүсч болно.
Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.
Хадгалалт:
25 С ихгүй хэмд хадгална. Гэрлийн тусгалаас хол хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Үйлдвэрлэгч: BRAWN LABORATORIES LIMITED. INDIA