“21-Р ЗУУНЫ ВИРҮСИЙН ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН АРГА” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Тусгаар тогтнолын ордонд “21-р зууны вирүсийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний орчин үеийн арга” сэдэвт сургалт амжилттай болж өнгөрлөө. Уг сургалтанд ЭНТО ХХК-ийн урилгаар ОХУ-ын ЭМЯ-ны Дипломын дараах Боловсролын Академийн халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч, Доктор Профессор Чеботарева Татьяна Александровна оролцож вирүсийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон орчин үеийн эмчилгээний чиг хандлага, интерферон эмчилгээний талаар Улаанбаатар хотын 3-р шатлал болон хөдөө орон нутгийн 300 гаруй эмч нарт сургалт явагдлаа.  АШУҮИС-ийн багш АУ-ны доктор, профессор Д.Одонтуяа багшийн уг сургалтын талаарх сэтгэгдэл:21-р зууны вирүсийн халдварт тахлаас урьдчилан сэргийлэх зарчим, түүний эмчилгээний талаар эмч нарын мэдлэг боловсролыг шуурхай дээшлүүлэх шаардлага нь нийт эрүүл мэндийн байгууллага, эмч эмнэлгийн ажилтан нарт цаг үеэ олсон маш үр дүнтэй сургалт байлаа. Орчин үед антибиотек сайн хөгжсөн энэ үед бактериас бид айхаа байсан, антибиотикаар бид бактери, нянг устгаж чадаж байгаа боловч бид вирүсээ устгаж чадахгүй байна. Жил бүр шинэ шинэ вирүс гарч ирж байна, ВИФЕРОН эмчилгээ нь энэ бүх вирүсийн эсрэг үйлчилгээтэй тул манай ард түмнийг хамгаалах, тахал хэлбэрээр өргөн тархахаас сэргийлж байгаа нь их чухал юм. 

About the Author :

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH