Хүүхдийн эмч Ц. Чинзориг
Урин дулаан цаг ирж хүүхдээ гадаа гаргаж, гүйлгэж, дураар нь тоглуулмаар байвч Ковид-19-с болж санаа тань зовниж байгаа бол хэрэгжүүлэхэд хялбар халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Хүүхдээ гадаа гаргахдаа насанд нь тохирсон маск зүүлгэх
Хүүхдийн насанд тохирсон, хамрыг бүрэн халхалсан, зүүхэд эвтэйхэн маск сонгон хэрэглээрэй. Мөн дулааны улирал эхэлж байгаатай холбоотой аль болох нэг удаагийн нимгэн маск сонгох нь хүүхэд маскаа зүүхдээ дуртай, амьсгалахад чөлөөтэй байх болно. Хэрэв танай хүүхэд маскаа ойр ойрхон бохирдуулдаг бол сольж зүүлгэх маск нэмэлтээр авч гарахыг зөвлөж байна.
2. Хүүхдийн гарыг тогтмол цэвэрлэх
Хүүхдийг бохирдсон гараар нүд, ам, хамарт нь хүргэхгүйн тулд ариутгагчтай нойтон салфетка, эсвэл нойтон салфеткаар гарыг арчсаны дараа ариутгагчаар 20 минут тутамд арчиж цэвэрлээрэй.
3. Хүүхдийн авч гарах тоглоомыг зөв сонгох
Таны хүүхэд гадаа гарахдаа тоглоом авч гардаг бол арчиж цэвэрлэхэд хялбар гадаргуутай тоглоомыг авч гарахыг санал болгоорой. Гэртээ орж ирэхэд нь унадаг дугуй, ролик, скүүтэр зэрэг тоглоомын гадаргуу болон дугуйг хлораминтай усаар арчиж цэвэрлээрэй.
4. Гарахаас өмнө хүүхдийг хангалттай хооллох
Халдвар тархах эсрдэлтэй энэ үед хүүхэд гадаа хооллох нь агаарт тархсан бактери, вирусууд залгиур эрхтнээр дамжин орж болзошгүй тул гарахаас нь өмнө хүүхдийг хангалттай хооллож, дэлгүүрээс бэлэн бүтээгдэхүүн авч өгөхөөс зайлсхийгээрэй. Өөрийн гэсэн усны савтай бол бүлээн шингэн зүйлийг хийж тогтмол уулгаарай.
5. Вирусээс хамгаалах түрхлэг түрхэх
Хүүхдийг гарахаас өмнө хамрын салстад виферон гелийг түрхэж маскыг нь зүүлгээрэй. Виферон гел нь интерферон агуулсан учир хэсэг газрын дархлааг нэмэгдүүлж амьсгалын замаар бактери, вирус орохоос сэргийлнэ.
6. Гадаа ашигласан хувцас, хэрэгслийг цэвэрлэх
Гэртээ орж ирэхэд нь хүүхдийн хувцас, тоглоомыг үүдэнд тайлж цэвэрлэж ариутгах зүйлстэй цуг ялгаж тавиарай. Хүүхдийн гар нүүрийг угааж, усанд оруулан хоолойг содатай усаар зайлж бүлээн шингэн зүйлийг уулгаарай. Халуун бүлээн зүйл уух нь хоолойд вирус үржихээс урьдчилан сэргийлнэ.
Хайртай хүмүүсээ вирусийн халдвараас урьдчилан сэргийлцгээе!