Манай орны эмэгтэйчүүдийн өвчлөлд вирүсийн гаралтай халдварт ба халдварт бус өвчин ихэсч буйтай холбогдуулан эмэгтэйчүүдийн өвчний оновчтой эмчилгээ, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх зорилгоор ЭНТО ХХК нь ОХУ-ын Ферон үйлдвэртэй хамтран “Нөхөн үржихүйн зонхилон тохиолдох халдварт өвчнүүдийн орчин үеийн эмчилгээний чиг хандлага” сэдэвт сургалтыг 2016 оны 11-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтанд урилгаар Москва хотын И.М.Сеченовын нэрэмжит, АУ-ны I Их Сургуулийн Эх барих эмэгтэйчүүдийн Тэнхимийн эрхлэгч, АУ-ны Доктор, Профессор Буданов Павел Валерьевич оролцсон, Улаанбаатар хотын 2 ба 3-р шатлал болон хувийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн 250 орчим эмч оролцлоо.