МОНГОЛЧУУД ЯАГААД ЭЛГЭЭ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
- ЭЛЭГ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
Элэг бол хүний биед онцгой чухал үүрэгтэй эрхтэн. Бидний амаар орж байгаа бүх зүйлсийг хоргүйжүүлж, шүүж, дээр нь цусны бүлэгнэлтийн системд болон аминдэм, витамины солилцоог нийлэгжүүлж хангаж байдаг. Мөн бодисын солилцоонд оролцох чухал үүрэгтэй тул бид элэггүйгээр амьд явах боломжгүй.
Тийм учраас нэгдүгээрт, элэгний өвчлөл үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх зайлшгүй шаардлагатай.