Кагоцел

Савлалт, эмийн хэлбэр: шахмал, №10

Найрлага:

  • Үйлчлэгч бодис: Кагоцел 12мг.
  • Туслах бодис: Төмсний цардуул 10мг, кальцийн стеарат 0,65мг, Лудипресс (найрлага: лактозын моногидрат, повидон (Коллидон 30), кросповидон (Коллидон CL) – хангалттай хэмжээгээр нэмсэний эцэст шахмал 100мг жинтэй болно.
  • Фармакологийн үйлдэл:
    Кагоцелийн үйлдлийн механизм нь интерфероны ялгаралтыг нэмэгдүүлэх юм. Кагоцел нь бие махбодид үүсдэг, хожуу үеийн интерферонууд гэх вирүсийн эсрэг өндөр идэвхитэй α болон β интерферонуудын ялгаралтыг идэвхижүүлдэг. Кагоцел нь вирүсийн эсрэг идэвхитэй Т болон В лимфоцит, макрофаг, гранулоцит, фибробласт, эндотель эсүүд зэрэг бараг бүх л эсүүдэд интерфероны үүсэлтийг идэвхижүүлнэ. Кагоцелийн нэг тунг ууж хэрэглэснээс хойш 48 цагийн дараа сийвэн дэх интерферон хамгийн дээд түвшиндээ хүрдэг. Кагоцелийн интерферонд нөлөөлөх нөлөө нь интерферон цусанд удаан хугацаанд (4-5 хоног хүртэл) эргэлддэгээр тайлбарлагдана.

    Кагоцел нь эмчилгээний тунгаар хэрэглэхэд хоргүй бөгөөд биед хуримтлагддаггүй. Кагоцел нь мутаци, ургийн гажиг, хорт хавдар зэргийг үүсгэдэггүй ба үр хөврөлийг хордуулах нөлөөгүй.

    Хэрэглэх заалт:

  • 3-аас дээш насны хүүхдийн болон насанд хүрэгчдийн ханиад томуу, амьсгалын замын вирүсийн цочмог халдваруудын (АВЦХ) эмчилгээнд болон урьдчилан сэргийлэлтэд,
  • Насанд хүрэгчдийн герпес вирүсийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга,тун:

    Хориглох заалт:

  • – Жирэмсэн болон хөхүүл эхчүүд
  • – 3-аас доош насны хүүхдүүд
  • – Эмийн найрлага дах бодист харшилтай хүнд
  • – Лактазын дутагдал, лактозын үл тэвчил, глюкоз-галактозын шимэгдэлт дутмагшлын хам шинж зэргийн үед хэрэглэхийг хориглоно
  • Гаж нөлөө:
    Харшлын урвал (арьсны тууралт, загатнаа) илэрч болно.

    Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жоргүй олгоно.

    Хадгалалт:
    250С-ээс ихгүй хэмд, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

    Үйлдвэрлэгч: ООО “Ниармедик плюс”, ОХУ

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH