МОНГОЛЧУУД ЯАГААД ЭЛГЭЭ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

  1. ЭЛЭГ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

Элэг бол хүний биед онцгой чухал үүрэгтэй эрхтэн. Бидний амаар орж байгаа бүх зүйлсийг хоргүйжүүлж, шүүж, дээр нь цусны бүлэгнэлтийн системд болон аминдэм, витамины солилцоог нийлэгжүүлж хангаж байдаг. Мөн бодисын солилцоонд оролцох чухал үүрэгтэй тул бид элэггүйгээр амьд явах боломжгүй.

Тийм учраас нэгдүгээрт, элэгний өвчлөл үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Мөн элэг гэмтээдэг эмийн хэрэглээ болон жирэмслэлт зохицуулах эм, шаардлагагүй тохиолдолд антибиотек эм уух, архины хэрэглээг хязгаарлах шаардлагатай байдаг. Хоносон хоол унд, баяр ёслолын үеэр хэрэглэдэг хорхог зэрэг тос ихтэй хоол ундыг архитай хамт хэрэглэсэн тохиолдолд элэгний архаг үрэвсэл сэдрэх боломжтой байдаг. 

2. СТАТИСТИК


Хоол боловсруулах тогтолцооны өвчлөлийн 11.9 хувийг элэгний өвчлөл эзэлж байгаа ба 10 000 хүн амд 184.0 байна. Бүртгэгдсэн элэгний өвчнүүдээс хорт хавдрын үндсэн шалтгаан болдог архаг хепатит элэгний өвчлөлийн дотор 41.7 хувь эзэлж байна.

10 000 хүн амд архины шалтгаант элэгний өвчин 2009 онд 13.7-тай, 2017 онд 7.1-тэй байсан бол 2018 онд 5.3 болж 1.8-аар буурсан үзүүлэлттэй байна.

Элэгний фиброз ба цирроз өвчин 2009 онд 10 000 хүн амд 52.2 байсан бол 2018 онд 56.3 буюу 4.1-ээр өссөн байна.

Зураг 1: Элэгний циррозын өвчлөл, нас баралт 10 000 хүн амд, 2018 он

Элэгний фиброз ба цирроз өвчин 2009 онд 10 000 эмэгтэй хүн амд 58.0 байсан бол 2018 онд 65.6 буюу 7.6-аар өссөн байна.

3. ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛИЙН ҮЕД ГАРАХ ШИНЖ ТЭМДЭГ

  • ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛӨӨС ӨӨРИЙГӨӨ ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ?

Элэгний амин дэм – Уратонил

Элэгний өвчлөлөөс үүдэлтэй ядрах, толгой өвдөх, дотор муухайрах, нойрмоглох зэрэг шинж тэмдгүүд нь хүний тархины гэмтэлтэй холбоотой.

Элэгний өвчлөлийн улмаас эд эс нь гэмтсэнтэй холбоотой бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох аммиак-/машхортой/ бодисыгмочевин-/хоргүй бодис/ болгох  процесс алдагдсанаас цусан дахь аммиакын агууламж ихсэж энэ нь тархи гэмтэх гол нөхцөл болдог байна.

Аммиакыг саармагжуулах гол бодис нь L Орнитин, L Аспарат юм.

Витамин PP-ийн дутагдлын үед толгой эргэх, ядрах, толгой өвдөх, нойр муудах хоолний дур муудах шинж тэмдгүүд илрэх ба элэгний өвчний эмчилгээнд хэрэглэдэг.Витамин-B2 дутагдал нь элэгний өвчлөл болон архаг архидалтын улмаас үүсдэг.
Витамин-B2-ыг хэрэглэснээр биеийн ерөнхий байдал сайжирч толгой өвдөлтийг эмчилнэ

Дээрх 3 бодисыг агуулсан УРАТОНИЛ бэлдмэл нь элэгний өвчлөл болон архины хордлогын үед элгийг хоргүйжүүлэх болон бие махбодийг сэргээх гэмтсэн эд эсийн үйл ажиллагааг сэргээх, элэгний эсийн энергийн тэнцвэрт байдлыг хангахад чухал үүрэгтэй.

About the Author :

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH