Савлалт, эмийн хэлбэр: Тарилгын шингэн, 100мл №1

Найрлага:
Үйлчлэгч бодис: Ципрофлоксацин 2гр-тай дүйцэх ципрофлоксацины гидрохлоридын моногидрат.
Туслах бодис: натрийн хлорид – 9гр, 100% д тооцоход сүүний хүчил 0,65гр, динатрийн эдетат дигидрат– 0,2гр, тарианы ус – 1л хүртэл.

Фармакологийн үйлдэл:
Фторхинолоны бүлгийн микробын эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл. Бактерицид үйлдэл үзүүлнэ. Бэлдмэл нь бактерийн ДНХ-гираза ферментийг дарангуйлснаар ДНХ-ийн репликац алдагдаж, бактерийн эсийн уургийн нийлэгжилтийг саатуулна.
Тайван үе шатанд байгаа бичил биетний өсөлт үржилд нөлөөлнө.

Ципрофлоксацинд мэдрэг грам сөрөг агаартан бактериуд: энтеробактериуд бусад грам сөрөг бактериуд, эсийн доторх зарим үүсгэгчид – Legionella pneumophila, Brucella-ийн омгууд, Listeria monocytogenes, Mycobacterium tuberculosis, Мycobacterium kansasii;
Грам эерэг агаартан бактериуд: Staphylococcus-ийн, Streptococcus-ийн омгууд.
Bacillus anthracis-ийн эсрэг идэвхитэй нөлөөлнө.

Метициллинд тэсвэртэй ихэнхи стафилококкууд ципрофлоксацинд тэсвэртэй байдаг.
Дараах бичил биетнүүд уг бэлдмэлд тэсвэртэй: Bacteroides fragilis, Pseudomonas cepacia, Pseudomonas maltophilia, Ureaplasma urealyticum, Clostridium difficile, Nocardia asteroides.

Хэрэглэх заалт:

Ципрофлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бактерийн халдваруудад хэрэглэнэ. Үүнд:

  • Амьсгалын доод замын өвчнүүд;
  • ЧХХоолойн эрхтэнүүдийн халдвар (хамрын дайвар хөндийн цочмог үрэвсэл);
  • Бөөр, шээс ялгаруулах замын халдвар (цистит, пиелонефрит);
  • Перитонит гэх мэт хэвлийн хөндийн халдварын хүндрэл (метронидазолтай хавсруулна);
  • Бактерийн шалтгаант түрүү булчирхайн архаг халдвар;
  • Хүндрэлгүй заг хүйтэн;
  • Хижиг;
  • Халдварт суулгалт;
  • Арьс, зөөлөн эдийн халдвар (халдварласан шархлаа, шарх, түлэгдэлт, буглаа, нэвчдэс);
  • Яс, үе (остеомиелит, үжилт артрит);
  • Септицеми;
  • Дархлаа дутагдлын суурин дээр үүссэн халдвар;
  • Уушгины хэлбэрийн боом өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.
  • Мэс заслын үеийн халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга,тун:
    Венийн судсанд дуслаар тарина.
    200мг-ийг (100мл дуслын уусмал) венийн судсанд 30минутаас багагүй хугацааны турш тарих хэрэгтэй. Дуслаар тарих уусмалыг 0,9% натри хлорид, Рингер, Рингер лактат, 5% ба 10% декстроз, 10% фруктозын уусмал түүнчлэн 0,225-0,45% натри хлоридтой 5% декстрозын уусмал зэрэгтэй хольж болно.

    Насанд хүрэгчдэд хэрэглэх. Амьсгалын доод замын халдварын үед 200-400мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Шээс ялгаруулах замын халдварын үед: цочмог хүндрэлгүй үед – 100мг тунгаар хоногт 2 удаа; эмэгтэйчүүдийн циститийн (цэвэршилт хүртэл) үед нэг удаа 100мг тунгаар; хүндрэлийн үед 200мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Хүнд хэлбэрийн халдвар ялангуяа Pseudomonas, Staphylococcus –аар үүсгэгдсэн үед 400мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ.

    Дундаж ээлж эмчилгээ остеомиелитийн үед 2 сараас хэтрүүлэлгүй хугацаанд, бусад бүх халдварын үед 7-14 хоног хэрэглэнэ.

    Хүүхдэд хэрэглэх. Pseudomonas aeruginosa –аар үүсгэгдсэн 5-17 хүртэл насны хүүхдийн уушгины муковисцидозын хүндрэлийн эмчилгээнд 10мг/кг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ (дээд тун 1200мг). Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-14 хоног.

    Хориглох заалт:
    Ципрофлоксацинд эсвэл фторхинолоны бүлгийн бусад бэлдмэлд түүнчлэн туслах бодист хэт мэдрэг; тизанидинтэй хамт хэрэглэх (артерийн даралт илт буурах, нойрмоглох эрсдэлтэй);

    18 хүртэлх өсвөр насны болон бага насны хүүхэд (Pseudomonas aeruginosa –аар үүсгэгдсэн 5-17 хүртэл насны хүүхдийн уушгины муковисцидозын хүндрэлийн эмчилгээ; уушгины хэлбэрийн боомын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтээс бусад)- д хэрэглэхийг хориглоно.
    Жирэмсэн үед хэрэглэхийг хориглоно.

    Хөхүүл үед хэрэглэх шаардлагатай бол эмчилгээний үед хөхөөр хооллолтыг зогсооно.

    Гаж нөлөө:
    Харшлын урвал: арьсны загатнаа, нүүр, төвөнх хавагнах, амьсгаадах,
    Хоол боловсруулах тогтолцооны талаас: дотор муухайрах, суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, хоолны дуршил буурах
    Төв мэдрэлийн тогтолцооны талаас: толгой эргэх, толгой өвдөх,
    Хэсэг газрын хариу урвал: венийн судасны үрэвсэл, тарьсан хэсэгт эмзэглэх, хавагнах.

    Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

    Хадгалалт:
    Гэрлийн нөлөөнөөс хамгаалан, 25 С ихгүй хэмд, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална. Хөлдөөж болохгүй.

    Үйлдвэрлэгч: ОАО <<Красфарма>>, ОХУ

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH