Савлалт, эмийн хэлбэр: Тарилгын уусмал бэлтгэх нунтаг, 1г №50

Найрлага:
Үйлчлэгч бодис: Цефотаксим 1,0гр-тай дүйцэхүйц цефотаксим натри.

Фармакологийн үйлдэл:

Цефалоспорины бүлгийн III үеийн тарьж хэрэглэх бэлдмэл. Бичил биетний эсийн ханын нийлэгжилтийг саатуулах замаар бактерцид үйлдэл үзүүлнэ. Өргөн хүрээний үйлдэл үзүүлнэ.

Бусад антибиотикт тэсвэртэй грам эерэг, грам сөрөг бичил биетнүүдийн эсрэг идэвхитэй нөлөөлдөг.

Clostridium difficile-ийн ихэнхи омгууд тэсвэртэй байдаг.

Ихэнхи бета-лактамаза ялгаруулдаг грам эерэг, грам сөрөг бичил биетнүүд тэсвэртэй байна.

Хэрэглэх заалт:

Мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдвар-үрэвсэлт өвчнүүд: төв мэдрэлийн тогтолцооны халдвар (Менингит), амьсгалын замын, чих хамар хоолойн, шээс ялгаруулах зам, яс, үе, арьс, зөөлөн эд, бага аарцгийн хөндийн эрхтэнүүдийн үрэвсэл, заг хүйтэн, халдварласан шархлаа, түлэгдэлт, перитонит, сепсис, хэвлийн хөндийн халдвар, эндокардит, Лаймын өвчин (боррелиоз), сальмонеллез, дархлал дутагдлын суурин дээр үүссэн халдвар, мэс заслын хагалгааны дараах халдвараас урьдчилан сэргийлэх (урологи, эх барих –эмэгтэйчүүдийн, ходоод гэдэсний замын). зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арга,тун:

Бэлдмэлийг судсанд аажим буюу дуслаар эсвэл булчинд тарина.
Насанд хүрэгчид болон 12-оос дээш насны хүүхэд (биеийн жин 50кг түүнээс дээш):

  • хүндрэлгүй халдвар, түүнчлэн шээс ялгаруулах замын халдварын үед булчинд эсвэл судсанд, 1гр тунгаар 8-12 цагийн зайтай тарина;
  • хүндрэлгүй, цочмог заг хүйтэн – булчинд 1гр тунгаар нэг удаа тарина;
  • дунд зэргийн халдвар – булчин эсвэл судсанд 1-2гр тунгаар 12цагийн зайтай тарина;
  • хүнд хэлбэрийн халдвар, жишээ нь менингитийн үед судсанд 2гр тунгаар 4-8цагийн зайтай тарина, хоногийн дээд тун 12гр байна.
  • Дутуу төрсөн болон шинэ төрсөн 1 долоо хоног хүртэлх нярайд судсаар 50 мг/кг тунгаар 12цагийн зайтай тарина, 1-4 долоо хоногтой нярайд 50 мг/кг тунгаар 8 цагийн зайтай тарина.

    1 сартай хүүхдэд (биеийн жин 50кг хүртэл) – судсаар эсвэл булчинд (2,5 наснаас дээш) 50-180 мг/кг тунгаар 4-6 цагийн зайтай тарина.

    Тарилгын уусмалыг зөв бэлтгэх журам: Судсанд тарихдаа тарианы усаар найруулан (1гр –ийг 4мл усаар шингэлнэ) 3-5 минутын турш удаан тарина; судсанд дуслаар тарихдаа 0,9% натрийн хлоридын уусмал эсвэл 5% декстрозын уусмалаар (1-2гр-ийг 50-100мл уусмалаар шингэлнэ) найруулан 50-60минутын турш дусаана; булчинд тарихдаа тарианы ус эсвэл 1% лидокайны уусмалаар (1гр-ийг 4мл-ээр) найруулна.

    Хориглох заалт:
    Цефотаксим, цефалоспорины бүлгийн бусад бэлдмэлүүдэд харшилтай бол хэрэглэхгүй.
    1% лидокайны уусмалд бэлдмэлийг уусгасан тохиолдолд:

  • лидокаинд харшилтай;
  • зүрхний хүнд хэлбэрийн дутагдал;
  • судсанд тарих;
  • 2,5 хүртэлх насны хүүхдэд (булчинд тарих) хэрэглэхийг хориглоно.
  • Бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйд урагт үзүүлэх эрсдэлээс эхэд үзүүлэх ашиг тус илүү үед л хэрэглэнэ. Бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэх бол бэлдмэл хэрэглэх үедээ хөхөөр хооллолтыг зогсоох шаардлагатай.

    Гаж нөлөө:
    Харшлын урвал: чичрүүдэс хүрэх эсвэл халуурах, тууралт, арьс загатнах
    Төв мэдрэлийн тогтолцооны талаас: толгой өвдөх, толгой эргэх.
    Ходоод-гэдэсний замын талаас: дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх
    Хэсэг газрын урвал: венийн судасны үрэвсэл, тарьсан судас эмзэглэх, булчинд тарьсан хэсэгт нэвчдэс үүсч, өвдөх.

    Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

    Хадгалалт:

    Гэрлийн нөлөөнөөс хамгаалан, 25ºС-ээс ихгүй хэмд, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

    Үйлдвэрлэгч: ОАО «Красфарма», ОХУ

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH