Гепа Л

Савлалт, эмийн хэлбэр: Тарилгын уусмал, 5г-10мл №10

Найрлага 10мл тутамд:

  • Л-Орнитин –Л- Аспартат (DAB) 5г
  • Тарилгын ус (KP)
  • Фармакологийн үйлдэл:
    Орнитин ба Аспартатын хүчил нь аммонийн хортой нөлөөг цэвэршүүлэх мочевины солилцоо, бие махбодын хамгийн чухал нуклеин хүчлийн нийлэгжилт зэрэг хүний бие махбодын үндсэн гол бодисын солилцоонд оролцдог. L-орнитин-L-аспартатын үйлдэл нь аммиакийг хоргүйжүүлэх хоёр гол бүрдэл болох орнитин ба аспартат амин хүчлүүдийн үйлдлээр илэрдэг: мочевины нийлэгжил ба глютамины нийлэгжил. Мочевины нийлэгжилт үүдэн вен орчмын элэгний эсүүдэд явагддаг. Эдгээр эсийн дотор орнитин нь орнитин карбамоилтрансфераза болон карбамоил фосфат синтетаза ферментийн идэвхжүүлэгч болдог бөгөөд мөн мочевины нийлэгжилтийн субстрат болдог. Глютамины ниилэгжилт венийн судас орчмын элэгний эсүүдэд явагддаг. Ялангуяа эмгэг нөхцөлд аспартат болон дикарбоксилатууд (үүнд орнитины бодисын солилцооны бүтээгдэхүүнүүд хамаарна) эсийн дотор шимэгдэж глютамины хэлбэртэй аммиак холбогдоход хэрэглэгдэнэ. Глютамат бол физиологийн болон эмгэг физиологийн нөхцлийн аль алинд нь аммиактай холбогддог амин хүчил. Глютамин амин хүчил зөвхөн аммиакийн ялгаралтын хэлбэрийг төлөөлдөггүй ба үүнээс гадна мочевины чухал мөчлөгийг (эсийн доторх глютамины солилцоо) идэвхжүүлдэг. Физиологийн нөхцөлд орнитин ба аспартат нь мочевины нийлэгжилтийг хязгаарлахгүй.

    Хэрэглэх заалт: Элэгний архаг, хурц өвчин ялангуяа элэгний хатуурал, элэгний өөхлөлт, элэгний үрэвслийн улмаас үүссэн гипераммонемийн эмчилгээнд, онцгойлон шинээр мэдрэлийн талаас (комын урьдал үе) хүндрэл илрэх (элэгний энцефалопати) үеийн эмчилгээнд хэрэглэнэ.

    Хэрэглэх арга,тун:

  • Хураагуур судсанд дуслаар хийнэ.
  • Ихэвчлэн өдөрт 4 туншлыг 500 мл дуслын шингэнд уусган хэрэглэнэ.
  • Комын урьдал болон комын үед эхний эмчилгээнд 8 туншилыг 24 цагт хийх ба хүндрэлийн зэргээс хамаарна.
  • ГЕПА-Л тарилгыг уламжлалт дуслын уусмалд (5% глюкозын уусмал, Рингерийн уусмал) холино. Ингэхдээ 500 мл дуслын уусмалд 6 туншилаас ихийг хийхгүй.
  • Дуслын дээд хурд: 5г\цаг.
  • Дуслын үргэлжлэл, давтамж курс эмчилгээ өвчтөний онцлог, эмнэл зүйн үзүүлэлтээс хамаарна.
  • Хориглох заалт:

  • Бөөрний хүнд дутагдал (сийвэнгийн креатинины түвшин 3мг\100мл-с их бол удирдамжийн дагуу тооцно)
  • Л-Орнитин –Л- Аспартат эсвэл найрлага дах бусад нэгдэлд мэдрэг бол хэрэглэхийг хориглоно.
  • Энэ эмийг жирэмсэний хугацаанд хэрэглэсэн үзүүлэлт хараахан байхгүй байна. Иймээс ГЕПА-Л тарилгыг жирэмсэн үед хэрэглэхээс зайлсхийнэ.
  • Хүний хөхний сүүгээр ялгардаг нь тогтоогдоогүй. Иймээс ГЕПА-Л тарилгыг хөхүүл үед хэрэглэхээс зайлсхийнэ.
  • Гаж нөлөө:

  • Мэдрэлийн систем: цөөн тохиолдолд төвөнхийн орчим халуун оргих, дотор муухайрах шинж үүснэ
  • Ходоод гэдэсний хямрал, бөөлжилт заримдаа илэрч болно
  • Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

    Хадгалалт:

  • Хүүхдээс хол хадгална
  • Уусмалыг өөр саванд шилжүүлэхийг хориглоно.
  • Халуун, чийгнээс хамгаална.
  • Үйлдвэрлэгч:DAIHAN PHARM. CO.,LTD. KOREA

    About the Author: khishigbayar

    1. Contact

    ХОЛБОО БАРИХ
    Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам-89, 301 тоот
    Утас: +976 7012 1211
    Факс: +976 7012 1211
    Цахим шуудан: support@ento.mn
    БИДЭНТЭЙ НЭГДЭХ

    I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH