Савлалт, эмийн хэлбэр: Шахмал, 1мг №200
Найрлага шахмал бүрд:
Фолийн хүчил (KP) 1.0мг (1000㎍)
Фармакологийн үйлдэл: Фолийн хүчил ясны чөмөгт мегалобластаас нормобласт үүсэлтэнд оролцоно. Хүнд хэвийн улаан эсийн үүсэлт, нуклей-протейн нийлэгжилтэнд экзоген эх үүсвэр болдог. Фолийн хүчил тетрагидрофолийн хүчлийн урьдал нуклейн хүчлийн тимидилат, пурины бионийлэгжилтэнд нийлбэржих урвалын кофактор болон оролцоно. Фолийн хүчлийн дутагдал өвчтөнд тимидилатын нийлэгжилтийн эмгэг нь деоксирибонуклейн хүчлийн нийлэгжилт саатсанаар Мегалобласт хэлбэр, Мегалобласт төст, макроцитын цус багадалтаар илрэнэ.
Фолийн хүчил дээрх гэдсэнд хурдан сайн шимэгдэнэ. Байгалийн коньюгатын фолат нь ходоод гэдэсний замд фолийн хүчлийн шингээлтийг бууруулна. Тунгийн хэрэглээнээс ойролцоогоор 15-30 минутанд фолийн хүчил сийвэнд орно; ерөнхий тунгийн дээд хэмжээнд 1 цагт хүрнэ. Тархи нугасны шингэнд фолийн хүчил эмийн сийвэнгийн агууламжаас өөр өөр түвшинд оршино. Фолийн хүчил элгэнд 7, 8 –дигидрофолийн хүчил болж эцэст нь дифосфо-пуридин нуклейтидын (DPNH) нөлөөнд 5, 6, 7, 8, тетрафолийн хүчил болно. Тетрагидрофолийн хүчил N5 эсвэл N10 түвшиний формил, гидроксиметил, метил, формимино бүлэгт хамаарна. N5-формилтетрагидрофолийн хүчил нь лейковорин юм. Тетрагидрофолийн хүчлийн уламжлалууд биеийн бүх эд эсэд, ялангуяа элгэнд хадгалагддаг. Нийт фолатын сийвэн дэх хэвийн түвшин 5-15 нг/мл; тархи нугасны шингэнд ойролцоогоор 16 – 21 нг/мл агуулагдана. Хэвийн улаан эсэд фолатын түвшин дунджаар 175 – 316 нг/мл. Ерөнхийдөө сийвэн дэх фолатын түвшин 5 нг/мл хэмжээнээс буурвал дутагдал үүсэх ба 2 нг/мл-с багасвал Мегалобласт эст цус багадалт үүснэ.
Хэрэглэх заалт:
Фолийн хүчлийн дутагдлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлт Хоол хүнсээр фолийн хүчлийн нийлүүлэлт хангалтгүйн улмаас хэрэгцээ ихэссэн Фолийн хүчлийн хэрэглээ шаардсан өвчин, жирэмсэн, хөхүүл эх, жирэмслэхээр төлөвлөж буй хосууд 3 сарын өмнөөс Хорт цус багадалтын туслах эмчилгээнд ( Витамин В12-н дутагдалын цус багадалт) Фолийн хүчлийн дутагдал, бодисын солилцооны эмгэгтэй холбоотой үүссэн өвчин Хоол тэжээлийн дутагдал, жирэмсний цус багадалт, хүүхдийн цус багадалт Эпилепси, хумхаагийн эсрэг эм хэрэглээнээс үүдэлтэй цус багадалт Архины хордлого, элэгний эмгэг бүхий Мегалобласт цус багадалт
Хэрэглэх арга,тун:
1. Фолийн хүчлийн дутагдал ба эмийн хамааралт фолатын дутагдал. – Насанд хүрэгчид, хүүхдэд: 0.25~1мг/өдөр ( 1/4 ~1 шахмал)
2. Фолийн хүчлийн дутагдлын урьдчилан сэргийлэлт, фолийн хүчлийн хэрэгцээ ихэссэн эмгэг – Насанд хүрэгчид, хүүхдэд: 0.1~0.25мг/өдөр (1/10~1/4 шахмал)
Хориглох заалт:
Фолийн хүчил, найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг Витамин В12 дутагдалын хорт цус багадалт, Мегалобласт цус багадалт
Гаж нөлөө:
Фолийн хүчил хүнд хор үзүүлэхгүй. Фолийн хүчлийн хэрэглээнд ховор тохиолдолд улайралт, арьсны тууралт, загатнаа, тайван бус болох, амьсгалахад хүндрэл үүсэх, гуурсан хоолой агчих зэрэг шинж ховор тохиолддог талаар бүртгэгдсэн.
Цөөн өвчтөнд фолийн хүчлийг тарьснаар анафилаксийн шинж үүссэн. Ходоод гэдэсний зүгээс илрэх гаж нөлөөнд анорекси, дотор муухайрах, хэвлийгээр эмзэглэх, гэдэс дүүрэх, гашуун амт мэдрэгдэх шинжүүд фолийн хүчлийг өдөрт 15 мг тунгаар сар орчим хэрэглэхэд үүссэн гэж тэмдэглэгдсэн. Бусад гаж нөлөөнд 15 мг тунгаар хэрэглэхэд нойрсолт алдагдах, агууламж өөрчлөгдөх, цочромтгой болох, сэтгэл оюун санааны хямрал үүсэх, эргэлзээ төрөх шинжүүд илрэнэ. Фолийн хүчлийг удаан хугацаанд хэрэглэхэд витамин В12 дутагдал үүсч болно. Хяналтгүй судалгаанд фолийн хүчлийг ууж хэрэглэхэд фенобарбитал, дифенилгидантоин хэрэглэж буй эпилепситэй өвчтөнд уналтын даамжралыг ихэгэсэн гэж тэмдэглэгдсэн. Өөр нэг үзүүлэлтэнд фолатын дутагдалтай өвчтөнд дифенилгидратоиныг фолийн хүчил хоногт 5 мг, 15 мг тунгаар хамт хэрэглэхэд сийвэнгийн дифенилгидратоины агууламж ихэссэн.
Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.
Хадгалалт: Тасалгааны хэмд ( 1 ~ 30℃ ) , нарны гэрлээс хамгаалан хуурай нөхцөлд Хүүхдээс хол хадгална.
Үйлдвэрлэгч: CHO-A PHARM.CO.,LTD. ,KOREA