ЭМ БЭЛДМЭЛИЙН НЭР: ВИФЕРОН 150 000МЕ ЛАА №10

ОЛОН УЛСЫН НЭРШИЛ: Интерферон алфа 2

НАЙРЛАГА: Интерферон альфа-2+ Витамин Е + Витамин С+ Какаоны тос

ЭМИЙН ХЭЛБЭР: Шулуун гэдэсний лаа

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  • Хүүхдийн (ялангуяа нярай болон дутуу төрсөн хүүхэд) янз бүрийн халдварт үрэвсэлт өвчний хавсарсан эмчилгээнд;
  • Амьсгалын замын вирүсийн цочмог халдвар (томуу, томуу төст өвчин), уушгины үрэвсэл (РС вирүс, цитомегаловирүс, аденовирүсийн гаралтай үед);
  • Вирүсийн гаралтай хүүхдийн цочмог халдварууд (улаанбурхан, салхинцэцэг, гахайн хавдар, улаанууд, халдварт мононуклеоз);
  • Ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэл бүхий халдварууд (герпесвирүс, цитомегаловирүс, энтеровирүсийн халдвар, хламидиоз, микоплазмоз);
  • Хүүхэд ба насанд хүрэгсдийн А, В, С, D, Е вирүсийн гаралтай элэгний үрэвслийн хавсарсан эмчилгээнд;
  • Вирүсийн гаралтай менингит, энцефалит;
  • Шээс бэлгийн замын халдвар, эмэгтэйчүүдийн өвчний үед (цитомегаловирүсийн халдвар, уреаплазмоз, хламидоз, трихомониаз, гарднереллёз, папилловирүсийн халдвар, бактерийн вагиноз, үтрээний дахилтат кандидоз, микоплазмоз);
  • Арьс ба салстын анхдагч ба дахилтат герпесийн халдвар;
  • Папилловирусээр үүсгэгдсэн ургацаг, үү, хавдар, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ба эмчлэх
  • ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:

    Амьсгалын замын цочмог халдвар:

  • Хүүхдэд урьдчилан сэргийлэх тун: 0-7 нас хүртэл 150 000МЕ (Өглөө, орой 5 хоног)
    1. Өвчлөмтгий хүүхдэд:
      /Жилд 4 ба түүнээс дээш удаа өвддөг, мөн агаарын бохирдолтой орчинд өссөн хүүхэд/

    2. 1 сартайгаас 3 нас хүртэл эхний 5 хоног өглөө, орой 500 000МЕ, дараагийн 5 хоног өглөө, орой 150 000МЕ /Давхар гель хэлбэрийг хэсэг газар хоногт 3-4 удаа түрхэнэ/
    3. 3-7 нас хүртэл эхний 5 хоног өглөө, орой 500 000МЕ, дараагийн 5 хоног өглөө 500 000МЕ, орой 150 000МЕ /Давхар гель хэлбэрийг хэсэг газар хоногт 3-4 удаа түрхэнэ/
    4. Элэгний архаг В, C, Д хепатит:
      6 сар хүртэлх хүүхдэд: 300 000МЕ өглөө, орой 10 хоног, дараа нь 7 хоногийн 1, 3, 5 дахь өдрүүдэд өглөө, орой 6-12 сар

      Ургийн халдвар /TORCH/: Төрсний дараа нярай үед: 150 000МЕ (Өглөө, орой 5 хоног)

      АНХААРУУЛГА

    5. Гаж нөлөө:Бэлдмэлийг хэрэглэх үед ховор тохиолдолд харшлын урвал (арьсны тууралт, загатнаа) үүсч болзошгүй. Эмчилгээг зогсоосноос хойш 72 цагийн дараа уг урвал аяндаа арилдаг.
    6. Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл: Виферон нь бүх төрлийн эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд зохимж сайтай байдаг ба С, Е витамин ба Какаоны тос нь бусад эмийн гаж үйлчилгээ ба харшлыг багасгадаг
    7. ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хөргөгчинд 2-8°C-т хадгална.

      Эмийн сангаас олгох журам: Жоргүй олгогдоно

      About the Author: khishigbayar

      START TYPING AND PRESS ENTER TO SEARCH