ЭМ БЭЛДМЭЛИЙН НЭР: ВИФЕРОН 1 000 000МЕ ЛАА №10

ОЛОН УЛСЫН НЭРШИЛ: Интерферон алфа 2

НАЙРЛАГА: Интерферон альфа-2+ Витамин Е + Витамин С+ Какаоны тос

ЭМИЙН ХЭЛБЭР: Шулуун гэдэсний лаа

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  • Хүүхдийн (ялангуяа нярай болон дутуу төрсөн хүүхэд) янз бүрийн халдварт үрэвсэлт өвчний хавсарсан эмчилгээнд;
  • Амьсгалын замын вирүсийн цочмог халдвар (томуу, томуу төст өвчин), уушгины үрэвсэл (РС вирүс, цитомегаловирүс, аденовирүсийн гаралтай үед);
  • Вирүсийн гаралтай хүүхдийн цочмог халдварууд (улаанбурхан, салхинцэцэг, гахайн хавдар, улаанууд, халдварт мононуклеоз);
  • Ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэл бүхий халдварууд (герпесвирүс, цитомегаловирүс, энтеровирүсийн халдвар, хламидиоз, микоплазмоз);
  • Хүүхэд ба насанд хүрэгсдийн А, В, С, D, Е вирүсийн гаралтай элэгний үрэвслийн хавсарсан эмчилгээнд;
  • Вирүсийн гаралтай менингит, энцефалит;
  • Шээс бэлгийн замын халдвар, эмэгтэйчүүдийн өвчний үед (цитомегаловирүсийн халдвар, уреаплазмоз, хламидоз, трихомониаз, гарднереллёз, папилловирүсийн халдвар, бактерийн вагиноз, үтрээний дахилтат кандидоз, микоплазмоз);
  • Арьс ба салстын анхдагч ба дахилтат герпесийн халдвар;
  • Папилловирусээр үүсгэгдсэн ургацаг, үү, хавдар, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ба эмчлэх
  • ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:

    Мэдрэлийн хүндрэлтэй /вирүсийн энцефалит/ салхин цэцэг, улаан бурхан, гахайн хавдар:
    3-11 нас хүртэлх хүүхдэд: 1 000 000МЕ (Өглөө, орой 10-14хоног) /Давхар гель хэлбэрийг хэсэг газар хоногт 3-4 удаа түрхэнэ/

    Элэгний архаг В, C, Д хепатит:
    Хөхүүл эх: Өглөө 1 000 000 МЕ, орой 500 000МЕ (10 хоног хэрэглээд дараа нь 7 хоногийн 1, 3, 5 дахь өдрүүдэд өглөө, орой 6-12 сар)

    Папиллома вирүсийн​​​​​​​ халдвар:
    Насанд хүрэгчид мөн жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд: 3 000 000МЕ оройд 1 удаа 14 хоног, дараа нь оройд 1 удаа 15 хоног 1 000 000МЕ /Давхар гель хэлбэрийг хэсэг газар хоногт 2 удаа түрхэнэ/

    Умай, дайврын цочмог үрэвсэл ба эмэгтэйчүүдийн мэс ажилбарын өмнө болон дараа:

  • Насанд хүрэгчид мөн жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд:1 000 000МЕ (Өглөө, орой 10 хоног)
  • 14 долоо хоногтойгоос дээш жирэмсэн эмэгтэйчүүд:
    500 000МЕ (Өглөө, орой 5-14 хоног)
  • Хламид:
    Насанд хүрэгчид мөн жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд: 1 000 000МЕ өглөө, орой 5 хоног хэрэглээд 14 хоног завсарлана. Дараагийн 5 хоног өглөө, орой 500 000МE

    АНХААРУУЛГА

  • Гаж нөлөө:Бэлдмэлийг хэрэглэх үед ховор тохиолдолд харшлын урвал (арьсны тууралт, загатнаа) үүсч болзошгүй. Эмчилгээг зогсоосноос хойш 72 цагийн дараа уг урвал аяндаа арилдаг.
  • Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл: Виферон нь бүх төрлийн эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд зохимж сайтай байдаг ба С, Е витамин ба Какаоны тос нь бусад эмийн гаж үйлчилгээ ба харшлыг багасгадаг
  • ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хөргөгчинд 2-8°C-т хадгална.

    Эмийн сангаас олгох журам: Жоргүй олгогдоно

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH