ЭМ БЭЛДМЭЛИЙН НЭР: РЕТИНАЛАМИН 5МГ №10

ОЛОН УЛСЫН НЭРШИЛ: Тугалын нүдний торлогоос гарган авсан полипептид

НАЙРЛАГА: Нэг флаконд идэвхтэй бодис: Нүдний торлогийн полипептидийн фракцийн бүрдэл 5мг, Туслах бодис: Глицин 17мг

ЭМИЙН ХЭЛБЭР: Булчинд буюу нүдний парабульбар хэсэгт тарьж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан лиофилизат

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  • Тэнцвэржил бүхий нүдний нээлттэй өнцөгт анхдагч глауком
  • Чихрийн шижингийн ретинопати
  • Гэмтлийн дараах болон үрэвслийн дараах торлогийн төвийн дистрофи төвийн болон захын тапеторетиналь абиотрофи
  • ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:

  • Парабульбар зайд буюу булчинд 5-10мг-аар /0,5%-ын 1-2 мл прокайны уусмал, тарилгын ус буюу 0,9%-ын натрийн хлоридын уусмалаар найруулна/ өдөрт 1 удаа тарина. Ээлж эмчилгээ 5-10 хоног байх ба шаардлагатай үед 3-6 сарын дараа давтан хэрэглэж болно.
  • АНХААРУУЛГА:

  • Гаж нөлөө: Гаж нөлөө илэрсэн тохиолдол мэдээлэгдээгүй байна.
  • Цээрлэлт: Бэлдмэл хувь хүнд зохимжгүй тохиолдолд хэрэглэхгүй.
  • Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх: Бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхгүй. Хөхүүл үед зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал хүүхдээ хөхүүлэхгүй байх нь зүйтэй.
  • Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл: Одоогоор бусад эмийн бэлдмэлтэй сөргөөр харилцан нөлөөлсөн тухай мэдээлэгдээгүй байна.
  • ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хүүхэд хүрэхгүй газарт, хуурай гэрлээс хамгаалагдсан нөхцөлд 2-20С-ийн хэмд хадгална.

    Эмийн сангаас олгох журам: Эмчийн жороор олгоно

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH