ЭРЧҮҮД ЦИСТИТЭЭР ӨВЧИЛДӨГ ҮҮ?

Цистит гэдэг нь нянгийн шалтгаантай давсагны салст бүрхүүлийн үрэвсэл юм. Шээсний замын үрэвсэлт өвчнүүдийн дотроос хамгийн их тархсан нь цистит байдаг. Цистит нь эмэгтэйчүүдийн анатомийн онцлогоос шалтгаалан эрчүүдээс их тохиолддог. Гэхдээ эрчүүд ч гэсэн циститээр өвчилдөг байна.

Эрчүүдэд ​​цистит үүсэх нь дараах шалтгаанаас үүдэлтэй:

  • Түрүү булчирхайн үрэвсэл, хавдар
  • Бэлгийн замын халдварт өвчин
  • Стресс, нойрны дутагдалд орох
  • Дархлаа буурах /ялангуяа ахмад настан, чихрийн шижинтэй хүмүүс/

Эрчүүд ихэвчлэн давсагтай зэргэлдээх эрхтнүүдийн архаг үрэвслийн үед  цистит тусдаг. Нас ахихын хирээр түрүү булчирхай томорч, томорсон түрүү булчирхай нь давсагнаас шээс урсан гарахад саад үзүүлснээр давсаганд шээс хуримтлагдан аажимдаа давсагны салст бүрхүүлийг үрэвсүүлж циститээр өвчилдөг. Иймээс эрчүүд цистит тусах нь эмэгтэй хүнийхээс илүү ноцтой гэж үздэг.

ЦИСТИТЭЭР ӨВЧИЛСӨН ТОХИОЛДОЛД ДАРААХ ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛЭРНЭ:

  • Шээс хүрэх давтамж нэмэгдэж, шээсний гаралт багасна.
  • Шээх үед халуу оргиж , зурж байгаа мэт өвдөнө.
  • Шээс хурц үнэртэй болно.
  • Шээс тунадастай болох эсвэл цустай шээх.
  • Хэвлийн доод хэсгээр өвдөнө.
  • Шээхэд маш зовиуртай болно.
  • Зарим тохиолдолд халуурч, бие зарайх.

Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандан шаардлагатай шинжилгээг хийлгэж эмчээс зөвлөгөө аваарай. Эмч өвчтөний зовиур, шинжилгээгээр гарсан оношинд тохирсон эмчилгээг хийдэг.

Нянгийн халдварийн эмчилгээнд антибиотик эмчилгээг хийдэг бөгөөд тус эмчилгээг зааврын дагуу хийх хэрэгтэй.

Мөн эмчилгээний үед дараах дэглэмийг бариарай.

  • Бүx төрлийн xалуун ногоо, цочрооx чанарын xоол xүнс xэрэглэxгүй байx
  • Шингэн зүйл сайн уух
  • Эмчилгээний үед бэлгийн харьцаанд орохгүй байх

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж үзнэ үү!

Мэргэжилийн зөвлөгөө авахаар бол дараахь утсаар хандана уу: 80082620

About the Author :

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH