Дахилтат циститийг хэрхэн эмчлэх вэ?

Та циститийн талаар өмнөх нийтлэлийг үзэхийг хүсвэл энэхүү текстэн дээр дарна уу.

Шээсний замын үрэвсэлт өвчнүүдийн дотроос хамгийн их тархсан нь бөөрний тэвшинцрийн үрэвсэл буюу пиелонефрит,давсагны үрэвсэл буюу цистит хоёр бөгөөд дахилтат архаг хэлбэрийн үрэвсэл үүсгэдэг.

Бөөрний архаг үрэвсэлтэй байх нь давсаг үрэвсэх нэг шалтгаан болохоос гадна эмэгтэйчүүдэд циститээр өвчлөх нь эрчүүдээс их тохиолддог нь эмэгтэйчүүдийн анатомийн онцлогоос шалтгаалдаг.

ШИЛЖИЛТИЙН НАСНЫ ХҮҮХЭД ЦИСТИТЭЭР ӨВДӨХ ҮҮ?

ДЭМБ-ын судалгаагаар хүүхдийн нийт өвчлөлийн дотор бөөр, шээсний замын эмгэг хоёрдугаар байранд ордог бөгөөд манай оронд амьсгалын болон хоол боловсруулах өвчлөлийн дараа гуравдугаар байранд ордог.

Үүсгэгч нянгууд нь шулуун гэдэснээс /хошного/ шээсний сүв орчим салстад үржин шээсний сүвээр дамжин өгсөх халдвар үүсгэдэг. Зарим тохиолдолд нян шээсний сүв болон давсагийг үрэвсүүлдэг,

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH