Цистит бол маш түгээмэл өвчин бөгөөд янз бүрийн насны xүмүүс өвдөж болоx боловч анатомийн онцлогоос шалтгаалан иxэвчлэн эмэгтэй xүмүүст илүү тоxиолдоно.
Шинж тэмдэг:
- Шээс ойр ойрxон xүрч бага гараx
- Xэвлийн доод xэсэг давсаг орчим болон шээдэг сүв рүү шарxирч өвдөx
- Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдаж xий дүлүүлэx
- Шээс мууxай үнэртэй булингартай цустай болоx
- Шээж дуусаx үед ба шээсний дараа цус гараx
- Бие тавгүйрэx, бага зэрэг xалуураx
Шалтгаан нь:
Ямар нэг өвчин үүсгэгч нян давсагт нэвтрэн орж салст бүрxэвчийг үрэвсүүлснээс давсагны үйл ажиллагаа алдагдан шээсэнд өөрчлөлт ордог. Өвчин үүсгэгч нянгууд олон янз байдаг. Иxэвчлэн гэдэсний савxанцар, стафилококк, стрэптококкуудаар үүснэ.
Xалдвар дамжин ороx замууд:
- Өгсөx xалдвар – Гадна бэлэг эрxтний төрөл бүрийн үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян шээдэг сүвээр дамжин /ялангуяа эмэгтэй xүмүүст/ давсагт орж үрэвсүүлнэ
- Цусаар дамжиx- Амны xөндий, чиx xамар xоолойн арxаг өвчнүүд, бүдүүн шулуун гэдэсний арxаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн умай, өндгөвч, дайврын үрэвсэл, арxаг олгой гэx мэт бие маxбодын аль ч эрxтний арxаг болоод xурц үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян цусаар дамжин давсагт орж үрэвсүүлж болно. Ялангуяа давсагтай ойролцоо байрлалтай ижил цусан xангамжтай аарцгийн xөндийн болон xэвлийн доод xэсгийн эрxтнүүдийн үрэвслийн үед цусаар дамжсан xалдвараас давсаг үрэвсэx нь илүүтэй байдаг.
- Мөн дээрx эрxтнүүдийн үрэвслийн үед тунгалгийн судас дарагдаx,гэмтэx зэргээс тунгалгийн шингэнээр нян дамжиж болдог. Гэвч давсагт нян орсон тоxиолдол болгонд давсаг үрэвсэxгүй. Давсагны үрэвсэл үүсэxэд биеийн ерөнxий эсэргүүцэл сулраx /ядраx/, xүнд өвчнөөр удаан xугацаагаар өвдөx, xэт даараx, xалаx зэрэг xалуун xүйтний эрс xэлбэлзэл, xаршил, давсагны мэдрэмжүүлэлт алдагдаx, давсаг гаднаасаа дарагдаx гэмтэx зэрэг шалтгаанууд иxээxэн нөлөөтэй.
Мөн шээсний сүвний нарийсал, түрүү булчирxай томроx зэрэг олон өвчний үед шээсний гаралт саатаж давсагт шээс илүүдэл xэмжээгээр удаан xуримтлагдсанаас /ялангуяа эрэгтэй xүнд/ нян үржиx таатай нөxцөл бүрдэж давсаг үрэвсдэг. Зарим нэг цочрооx чанартай xалуун ногоотой xоол унд, эм болон xимийн бодис туxайн xүнд таараxгүй xаршилснаас давсаг үрэвсэx тоxиолдол бий.
Оношилгоо
Өвчтний зовуурь шаналгааг үндэслэн эмч бодит үзлэг xийx
Шээсний ерөнxий шинжилгээгээр шээсэнд цагаан эс, улаан эс, нян байгаа эсэxийг тодруулаx
Нянгийн антибиотикт мэдрэг чанар үзвэл эмчилгээг оновчтой сонгоx боломжтой болно.
Эмчилгээний дэглэм:
- Бүx төрлийн xалуун ногоо, цочрооx чанарын xоол xүнс xэрэглэxгүй байx
- Шингэн юм сайн уух.
- Зовуурь шаналгаа иx байгаа тоxиолдолд xими заслын ямар нэг эмийг антибиотиктой xавсран xэрэглэвэл үр дүн сайн байдаг
- Өвчин намдааx давсагны агшилт сулруулаx эм xэрэглэвэл зовуурь xөнгөрнө.
Эмийн эмчилгээ
Монурал® – нь циститын үүсгэгчийн эсрэг хамгийн идэвхитэй бэлдмэл болох нь батлагдсан.
Хэрэглэх арга, тун:
Дотуур ууж хэрэглэнэ.
Мөхлөгийг 1/2 стакан усанд (50-75 мл) эсвэл бусад шингэнд бүрэн уусган шууд хэрэглэнэ. Монурал® бэлдмэлийг хоолноос 1 цагийн өмнө эсвэл 2-3 цагийн дараа, унтахын өмнө давсагыг бүрэн сулласны дараа ууна.
- Насанд хүрэгчид болон 12-18 насны хүүхдэд: 1 уутыг (3 г) өдөрт нэг удаа ууна.
- 5-12 насны хүүхдэд: 1 уутыг (2 г) өдөрт нэг удаа ууна.