Уратонил

Савлалт, эмийн хэлбэр: Амаар уух шингэн, 0.764мг+24мг+300мг-5мл №20

Найрлага:

1 туншилд ( 5 мл):
L-Орнитин- L-Аспартат………………………………300мг
Никотинамид ……………………………………………..24мг
Рибафлавин натрийн фосфат……………………….0,764мг

Фармакологийн үйлдэл:

L-орнитин-L-аспартатын үйлдэл нь аммиакийг хоргүйжүүлэх хоёр гол бүрдэл болох орнитин ба аспартат амин хүчлүүдийн үйлдлээр илэрдэг: мочевины нийлэгжил ба глютамины нийлэгжил. Мочевины нийлэгжилт үүдэн вен орчмын элэгний эсүүдэд явагддаг. Эдгээр эсийн дотор орнитин нь орнитин карбамоилтрансфераза болон карбамоил фосфат синтетаза ферментийн идэвхжүүлэгч болдог бөгөөд мөн мочевины нийлэгжилтийн субстрат болдог.
Архины хордлогын үед бие махбодыг болон элгийг хоргүйжүүлэх антиоксидант, эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

Хэрэглэх заалт:

  • Элэгний өвчлөл
  • Ядаргаа
  • Шарталт
  • Цусан дахь чихрийн хэмжээг буулгах зорилгоор
  • Хэрэглэх арга,тун:
    Насанд хүрэгчдэд: өдөрт 5 мл-р 2 удаа ууна.
    Өвчтөний нас, хүндрэлээс хамааран тунг тохируулна.

    Хориглох заалт:

  • Сийвэнгийн аммоны түвшин ихэссэн элэгний хатуурлын төгсгөлийн шатанд буй өвчтөн
  • Гипогликемитэй өвчтөн
  • Альдостеронизмтай өвчтөн
  • Миопатитай өвчтөн
  • Гаж нөлөө:

    Электролитын бодисын солилцоонд

  • o Альдостеронизм ялангуяа гипокалиеми, цусны даралт ихсэх, натри хадгалагдах, шингэн хуримтлагдах, хаван, шээсний гарц буурах, биеийн жин нэмэгдэх,
  • Мэдрэл, булчингийн систем

  • o Гипокалиеми, миопати үүсэх тул болгоомжтой ажиглах шаардлагатай. ядрах, үе мөч чичрэх салганах шинж үүсвэл эмийн хэрэглээг зогсооно.
  • Бусад

  • o Дотор муухайрах, толгой өвдөр шинж үүсч болно.
  • Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жоргүй олгоно.

    Хадгалалт:

    Гэрлийн тусгалаас хамгаалсан битүүмжлэлтэй саванд тасалгааны хэмд хадгална (1-30 С).

    Үйлдвэрлэгч: CHO-A PHARM.CO.,LTD. Korea

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH