Савлалт, эмийн хэлбэр: Амаар уух шингэн, 1500мг-10мл №30
Найрлага 100мл-т:
L-Oрнитин-L-Aспартат (DAB) 1,500 мг / 1,5гр/
Нэмэлт (хадгалалтанд) : Метилпарабен 5мг, Пропилпарабен 5мг
Фармакологийн үйлдэл:
Орнитин ба Аспартатын хүчил нь аммонийн хортой нөлөөг цэвэршүүлэх мочевины солилцоо, бие махбодын хамгийн чухал нуклеин хүчлийн нийлэгжилт зэрэг хүний бие махбодын үндсэн гол бодисын солилцоонд оролцдог. L-орнитин-L-аспартатын үйлдэл нь аммиакийг хоргүйжүүлэх хоёр гол бүрдэл болох орнитин ба аспартат амин хүчлүүдийн үйлдлээр илэрдэг: мочевины нийлэгжил ба глютамины нийлэгжил. Мочевины нийлэгжилт үүдэн вен орчмын элэгний эсүүдэд явагддаг. Эдгээр эсийн дотор орнитин нь орнитин карбамоилтрансфераза болон карбамоил фосфат синтетаза ферментийн идэвхжүүлэгч болдог бөгөөд мөн мочевины нийлэгжилтийн субстрат болдог. Глютамины ниилэгжилт венийн судас орчмын элэгний эсүүдэд явагддаг. Ялангуяа эмгэг нөхцөлд аспартат болон дикарбоксилатууд (үүнд орнитины бодисын солилцооны бүтээгдэхүүнүүд хамаарна) эсийн дотор шимэгдэж глютамины хэлбэртэй аммиак холбогдоход хэрэглэгдэнэ. Глютамат бол физиологийн болон эмгэг физиологийн нөхцлийн аль алинд нь аммиактай холбогддог амин хүчил. Глютамин амин хүчил зөвхөн аммиакийн ялгаралтын хэлбэрийг төлөөлдөггүй ба үүнээс гадна мочевины чухал мөчлөгийг (эсийн доторх глютамины солилцоо) идэвхжүүлдэг. Физиологийн нөхцөлд орнитин ба аспартат нь мочевины нийлэгжилтийг хязгаарлахгүй.
Хэрэглэх заалт:
Элэгний хүнд эмгэгийн үед хоргүйжүүлэх туслах эмчилгээнд хэрэглэнэ.
( элэгний цирроз, элэгний архаг үрэвсэл , элэгний энцефалопати )
Хэрэглэх арга,тун:
Архаг гепатит
Хүнд хэлбэрийн шинж тэмдэгийн үед өдөрт хоолны дараа 1-2 удаа ампулын үзүүрийг хугалж хэрэглэнэ. ( хоногийн тун урантин 3 гр)Элэгний хатуурал
Хөнгөн шинж тэмдгийн үед өдөрт 2 удаа хоолны дараа усаар даруулж ууна. ( хоногийн тун урантин 6 гр)1- Туншлын нэг төгсгөлийг хугална.
2- Нэг гараар туншилыг барин нөгөө гараар огтлох мөрийг зөөлөн дарж хугална.
Хориглох заалт:
Бөөрний хүнд эмгэг ( сийвэнгийн креатинины түвшин 3мг/100мл ≤) Болгоомжтой хэрэглэх
Уранитин бэлдмэлд карамел агуулагддаг тул үүнд хэт мэдрэг өгүүлэмжтэй, харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Гаж нөлөө:
Мэдрэлийн систем: цөөн тохиолдолд төвөнхийн орчим халуун оргих, дотор муухайрах шинж үүснэ Ходоод гэдэсний хямрал, бөөлжилт заримдаа илэрч болно.
Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.
Хадгалалт:
Хүүхдээс хол хадгална.
Нарны гэрлээс хамгаалан хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Чанарыг алдуулахгүйн тулд савлагааг солихгүй.
Үйлдвэрлэгч: CHO-A PHARM.CO.,LTD. Korea