Сораниб

Савлалт, эмийн хэлбэр: Шахмал, 200мг №30

Найрлага:
Идэвхитэй бодис: сорафенибын тозилат 274 мг (200 мг сорафенибтай дүйцэхүйц)

Туслах бодис: МКЦ; кроскармеллозын натри; гипромеллоза (5 сР); магнийн стеарат; натрийн лаурилсульфат; гипромеллоза (15 сР)

Фармакологийн үйлдэл:
Сорафениб нь мультикиназын ингибитор юм. Хавдрын эсийн хөгжлийг in vitro бууруулна.

Сорафениб олон тооны эсийн доторх киназуудыг (с-CRAF, BRAF и мутантную BRAF) болон эсийн гадаргуу дээрх киназуудыг (KIT, FLT-3, RET, VEGFR-l, VEGFR-2, VEGFR-3 и PDGFR-β). дарангуйлдаг нь нотлогдсон. Энэ киназуудын зарим нь хавдрын дохионы системд нөлөөлдөг ба апоптозод хүргэдэг гэж үздэг. Сорафениб элэгний эсийн болон бөөрний эсийн хорт хавдрын өсөлтийг дарангуйлдаг.

Хэрэглэх заалт:

  • Бөөрний эсийн хорт хавдрын үсэрхийлэл
  • Элэгний эсийн хорт хавдар
  • Бамбай булчирхайн радиоидэвхит йодод тэсвэртэй, хэсгийн-тархмал эсвэл үсэрхийлсэн ялгаран хөгжсөн хорт хавдар
  • Хэрэглэх арга,тун:
    Амаар ууж хэрэглэнэ.
    Тослог багатай хоол идсэний дараа болон хоолтой хамт хэрэглэн, аяга усаар даруулан ууна.

    Хоногийн тун — 800 мг (200 мг-р 4 шахмал). Хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ (2 шахмалаар хоногт 2 удаа). Эм нь эмнэлзүйн үр дүнтэй байгаа үед эмчилгээг үргэлжлүүлнэ эсвэл зөөвшөөрөгдөхгүй хорт үйлдэл илрэх хүртэл эмчилгээг үргэлжлүүлнэ.
    Эмийн хүсээгүй үр дүн үүсвэл сорафенибыг хэрэглэхээ түр зогсоох эсвэл тунг нь багасгах шаардлага гарч болно.

    Элэгний болон бөөрний эсийн хорт хавдрын үсэрхийлэлтэй хүмүүст хэрэглэх тунг бууруулна. Шаардлагатай үед Сорафенибын тунг хоногт 400 мг-р 1 удаа эсвэл өнжөөд 400 мг тунгаар хэрэглэх хүртэл бууруулж болно.

    Хориглох заалт:

  • Сорафенибт болон найрлагад орсон бүх бодист хэт мэдрэг байх,
  • Жирэмсэн эх
  • Хөхөөр хооллож байх
  • Хүүхэд ( үр дүн болон аюулгүй байдал судлагдаагүй)
  • Тусгай бүлгийн өвчтөнүүд
    Хүүхдүүд. Аюулгүй ба үр дүнтэй байдал нь тодорхой судлагдаагүй.
    Ахмад өвчтөнүүд. Нас (65-с дээш нас), хүйс, биеийн жингээс хамааруулан тунг зохицуулах шаардлагагүй. элэгний үйл ажиллагааны буурал. Чайлд-Пью-ийн ангиллын А ба В ангийн элэгний үйл ажиллагаатай өвчтөнд тун тохируулах шаардлагагүй. Чайлд-Пью-ийн С ангийн элэгний өвчтэй хүнийг сорафенибээр эмчлэх талаар судлагдаагүй.
    Бөөрний үйл ажиллагаа буурах. Бөөрний хөнгөн, дунд, хүнд дутагдалтай өвчтөнүүдэд /гемодиализгүй/ сорафенибын тунг бууруулах шаардлагагүй. Гемодиализ хийлгэдэг өвчтөнүүдэд сорафениб эмчилгээг судлаагүй.
    Бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсэх эрсдэлтэй өвчтөнүүдэд ус-эрдсийн тэнцвэрийг хянах шаардлагатай.

    Гаж нөлөө:

    Гаж нөлөөг хэсэг бүрт буурах дарааллаар оруулсан болно.

    Цусны тогтолцоо: элбэг — лимфопени; ихэнхдээ — лейкопени, нейтропени, анеми, тромбоцитопени.

    ЗСТ: элбэг — цус алдалт, АД ихсэлт; ихэнхдээ — Зүрхний архаг дутагдал; зүрхний шигдээс , цөөн — гипертонический криз; ховор —QT интервалын уртсал.

    АЗТ: элбэг — нус гоожих, дуу өөрчлөгдөх; цөөн — уушигны интерстициалын өвчинтэй адил шинжүүд (үүнд: пневмонит, туяаны пневмонит, амьсгалын хурц дистресс-синдром, интерстициалын хатгаа, пульмонит, уушигны үрэвсэл).
    Арьс ба арьсны дайвар эрхтнүүд: элбэг — арьс хуурайших, арьсан дээр тууралт гарах, үс унах, алга-улын эритродизестези, эритема, арьс загатнах; их — арьсны кератоакантома/хавтгай эсийн хорт хавдар, эксфолиативный дерматит, батга, арьс гуужих, гиперкератоз, фолликулит; цөөн — экзема, олон хэлбэрт эритема; давтамж тодорхойгүй — туяаны дерматит, лейкоцитокластын васкулит, Стивенса-Джонсоны синдром,

    ХБТ: элбэг — гүйлгэлт, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршилгүй болох, өтгөн хатах; их — стоматит (амны хөндийн хуурайшилт ба глоссодини), диспепси, дисфаги, гастроэзофагеал рефлюкс; цөөн — гастрит, панкреатит, билирубины түвшин ихсэх (шарлах), холецистит, холангит; ховор — эмийн гепатит.

    МТ: их — захын мэдрэхүйн нейропати, дисгевзи; цөөн —энцефалопати.
    сэтгэц: ихэнхдээ — сэтгэл гутрал.

    Сонсгол: — чих шуугих.
    Тулгуур эрхтний тогтолцоо: элбэг — үений өвдөлт; их — булчингийн өвдөлт, булчингийн спазмууд; давтамж тодорхойгүй — рабдомиолиз, эрүүний некроз .
    Шээс бэлгийн зам: их— бөөрний дутагдал, протеинури; ховор — нефротический синдром.

    ДШТ: их — гипотиреоз; цөөн — гипертиреоз.

    Дархлааны тогтолцоо: цөөн — анафилаксийн урвал, хэт мэдрэмтгийн урвал (арьсны урвал ба чонон хөрвөс); давтамж тодорхойгүй — ангионевротикийн хаван.

    Лабораторийн үзүүлэлт алдагдах: элбэг — гипофосфатеми, липазын ба амилазын идэвх нэмэгдэх; их —трансаминазуудын (ACT, АЛТ) идэвх ихсэх, гипокальциеми, гипокалиеми, гипонатриеми; цөөн — усгүйжил, шүлтлэг фосфотазагийн идэвх ихсэх ; MHO ба протромбины хэвийн утга алдагдах.
    бусад: элбэг — хэт ядрах, хаа сайгүй өвдөх ( амны хөндий, хэвлий, яс, толгойн өвдөлт), биеийн жин буурах, халдвар, биеийн температур нэмэгдэх; их — астения, томуу төст хам шинж, салст бүрхүүлийн үрэвсэл.

    Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

    Хадгалалт:

    Гэрлийн тусгалаас хамгаалсан битүүмжлэлтэй саванд тасалгааны хэмд хадгална (1-300С).

    Үйлдвэрлэгч: Cipla limited, India

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH