Савлалт, эмийн хэлбэр: Сироп, 90мл №1
Найрлага:
1 шилэнд 90мл агуулна:
1мл бүрд:
Ацетаминофен 10мг
Хлорфенирамины малеат 0.083мг
Типепидиний цитрат 0.666мг
дл-метилэфедриний гидрохлорид 0.833мг
Каффеины гидрат 0.833мгТуслах бодис:
Пропилпарабен 0.3мг
Метилпарабен 0.7мг
Фармакологийн үйлдэл:
Ацетаминофен / Өвчин намдааж , халуун бууруулах / Хлорфенамин / Антигистамин/ Типепидин / Цэр ховхлох/ DL-Метилэфедрин /Гуурсан хоолой тэлэх / Каффеин / Өвчин намдаах, тайвшруулах/
Хэрэглэх заалт:
Халуурах, жихүүдэс хүрэх Хоолой өвдөх Ханиах Найтаах, хамар битүүрэх Толгой өвдөх Үе мөчний өвдөлт, булчингийн өвдөлт
Хэрэглэх арга,тун:
Өдөрт 4 удаа хоол идсэнээс хойш 30 минутын дараа доорх тунгаар ууж хэрэглэнэ
2~3 нас: 3мл 3~7 нас: 5мл 7~11нас: 7мл 11~15 нас: 10мл
Хориглох заалт:
Бэлдмэлийг бусад жоргүй олгох ханиадны болон цэр ховхлох, өвдөлт намдаах, харшлын эсрэг эсвэл тайвшруулах эмтэй хамт хэрэглэхийг хориглоно.Болгоомжлол:
Харшлын гаралтай багтраа, ринит болон атопийн дерматиттай хүүхэд Эмийн найрлаганд орсон бодисд болон өндөгний харшилтай хүүхэд Зүрхний эмгэгтэй болон глаукомтой хүүхэд
Гаж нөлөө:
Гаж нөлөө илэрсэн тохиолдол мэдээлэгдээгүй байна.
Бэлдмэлийн найрлаганд хэт мэдрэг өвчтөнд харшлын урвал үүсч болзошгүй.
Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жоргүй олгоно
Хадгалалт:
Хүүхэд хүрэхгүй газар
Хуурай газарт, чийгээс хамгаалж хадгална.
Бэлдмэлийн чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүйн тулд өөрийн саванд нь хадгална.
Тасалгааны хэм (1-30 C)-д битүүмжлэлтэй саванд хадгална.
Үйлдвэрлэгч: ILDONG PHARMACEUTICAL CO., LTD., KOREA