Мексидол

Савлалт, эмийн хэлбэр:

  • Бүрхүүлтэй шахмал 125мг №30, №50
  • Тарилгын уусмал 50мг/мл-2мл №10
  • Тарилгын уусмал 50мг/мл-5мл №5
  • Найрлага:

  • Үйлчлэгч бодис:
    Этилметилгидроксипиридин сукцинат – 50 мг
  • Туслах бодис:
    Натри метабисульфит – 0,4 мг
    Тарилгын ус 1 мл хүртэл агуулна.
  • Фармакологийн үйлдэл:

    Гипоксийн эсрэг, мембран хамгаалах, ноотроп, таталдааны эсрэг, анксиолитик, биеийн стрессд тэсвэржилтийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Бэлдмэл бие махбодын эсэргүүцлийг гол хор хөнөөлт хүчин зүйлийн нөлөөт хүчилтөрөгчийн хамааралт эмгэгийн нөхцөлд (шок, гипокси, ишеми, тархины цусан хангамжийн өөрчлөлт, согтууруулах ундаа, солиорлын эсрэг бэлдмэлүүдийн (нейролептикууд) хордлого) нэмэгдүүлдэг.
    Мексидол® тархины бодисын солилцоо, тархины цусан хангамж, бичил эргэлт, цусны реологи шинж чанар сайжруулах, тромбоцитын агрегацыг бууруулах үйлдэлтэй. Гемолизын үеийн цусны эсийн Мембраны бүтцийг тогтворжуулна (эритроцит, тромбоцит). Цусан дах липидийг багасгах, нийт холестерин, ЛПНП бууруулна.
    Цочмог панкреатитын үеийн дотоод хордлого, ферментийн хордлого багасгана.

    Мексидол® үйлдлийн механизм нь антигипоксант, антиоксидант, Мембран хамгаалах үйлдлээр тайлбарлагдана. Липидийн хэт исэлдэлтийг хориглох, супероксиддисмутазын идэвх нэмэгдэх, липид-уургийн харьцаа ихсэх, мембраны зуурамтгай чанар буурах, түүний хувиргалтыг нэмэгдүүлнэ. Мембрантай холбогдох ферментийн идэвхийг өөрчлөх (кальци хамааралт фосфодиэстераз, аденилатциклаз, ацетилхолинэстераз), рецепторыг нэгдэлүүд (бензодиазепин, ГАМК, ацетилхолины), лиганд холбох чадварыг нэмэгдүүлэх, нейромедиаторуудын зөөвөрлөлт, биомембраны бүтцийн болон үйл ажиллагааг хадгалахад туслах, синапсын дамжуулалтыг сайжруулна. Мексидол® тархины дофамины агууламжийг нэмэгдүүлнэ. Энэ нь аэроб гликолизийн нөхөн үүсэлтийг ихэсгэж, крепсийн мөчлөгийн исэлдэлтийн процессийг саатуулж, ATФ, креатинин фосфатын агууламжыг нэмэгдүүлж, митохондрийн энерги үүсэлтийг идэвхжүүлж, эсийн мембраныг тогтворжуулах, гипокси улмаас үүсэх исэлдэлтийг саатуулдаг. Мексидол® зүрхний булчингийн ишемийн үед бодисын солилцоог хэвийн болгож үхжлийн бүсийг багасган электрик хүчийг идэвхжүүлж, миокардийн контактыг сайжруулах, түүнчлэн ишемийн бүс дэх цусны урсгалыг нэмэгдүүлж, цочмог титэм судасны дутагдлын үед хариу урвалын хам шинжийн үр нөлөөг бууруулдаг. Нитратын бэлдмэлүүдийн антиангинал идэвхийг нэмэгдүүлнэ. Мексидол® архаг ишеми, гипоксийн шалтгаант даамжиралт нейропати бүхий харааны мэдрэл, торлогын зангилааны эсийг хамгаална. Торлог, харааны мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулж харах чадварыг нэмэгдүүлнэ.

    Хэрэглэх заалт:

  • Тархины цусан хангамжийн цочмог дутагдал
  • Гавал тархины гэмтэл, гавал тархины гэмтлийн үлдэц
  • Цусны эргэлтийн дутагдлын энцефалопати
  • Вегетатив дистонийн хам шинж
  • Атеросклерозын шалтгаант танин мэдэхүйн хөнгөн өөрчлөлт
  • Мэдрэлийн болон мэдрэл төст сэтгэл түгшээсэн өөрчлөлтүүд
  • Зүрхний цочмог шигдээсийн хавсарсан эмчилгээнд (эхний өдрөөс)
  • Анхдагч эээлттэй өнцөгт глаукомын бүх шатны хавсарсан эмчилгээнд
  • Согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой невроз төст, вегетатив судасны эмгэг , абстинент хам шинж
  • Солиорлын эсрэг бэлдмэлүүдийн цочмог хордлого
  • Хэвлийн хөндийн цочмог идээт-үрэвслүүдийн хавсарсан эмчилгээнд (цочмог үхжилт панкреатит, перитонит)
  • Хэрэглэх арга,тун:

    Булчинд, венийн судсанд (тарилгаар эсвэл дуслаар). Дуслаар хийх бол бэлдмэлийг 0,9% натрийн хлоридын уусмалд уусгана.
    Мексидол® тарилгаар удаан 5 – 7 мин, дуслаар — минутанд 40 – 60 дусахаар хийнэ. хоногийн дээд тун 1200 мг хэтрүүлэхгүй.

    Тархины цусан хангамжийн цочмог дутагдалд Мексидол® эхний 10 – 14 хоногт — венийн судсанд өдөрт 2-4 удаа 200 –500 мг дуслаар хийн цааш булчинд өдөрт 2-3 удаа 200 – 250 мг тунгаар нийт 2 долоо хоног.

    Гавал тархины гэмтэл, гавал тархины гэмтлийн үлдэц үед Мексидол® өдөрт 2-4 удаа нийт 10-15 хоног 200 – 500 мг тунгаар дуслаар тарина.

    Цусны эргэлтийн дутагдлаас шалтгаалсан энцефалопатийн декомпенсацийн үед Мексидол® тарилгаар болон дуслаар өдөрт 1-2 удаа 200 – 500 мг тунгаар нийт 14 хоног хийнэ. Цааш булчинд 100 – 250 мг/өдөр тунгаар нийт 2 долоо хоног.

    Цусны эргэлтийн дутагдлаас шалтгаалсан энцефалопатийн урьдчилан сэргийлэх курс эмчилгээнд Мексидол®бэлдмэлийг өдөрт 2 удаа булчинд 200 – 250 мг тунгаар нийт 10 – 14 хоног.

    Өндөр настанд мэдрэлийн дутагдлын сэтгэл түгшээсэн эмгэгүүдэд бэлдмэлийг булчинд 100 – 300 мг/өдөр тунгаар 14 – 30 хоног.

    Зүрхний булчингийн цочмог шигдээсийн хавсарсан эмчилгээнд Мексидол® булчинд, судсанд 14 хоногийн хугацаанд зүрхний булчингийн шигдээсийн уламжлалт эмчилгээ болон нитратууд, бета-блокаторууд, ангиотензин хувиргагч фермент саатуулагч (АХФ), тромболитик, антикоагулянтууд, антиагрегант бэлдмэлүүд, түүнчлэн шинж тэмдгийн бэлдмэлүүдийн суурин дээр хэрэглэнэ.
    Эхний 5 хоног эмийн хамгийн их үр дүнд хүрэхийн тулд Мексидол® судсанд хийн цааш 9 хоног булчинд тарина.
    Судсанд бэлдмэлийг дуслаар 0,9 % натрийн хлорид эсвэл 5 % декстрозын (глюкоз) 100 – 150 мл уусмалд шингэлж 30 – 90 мин турш аажим (гаж нөлөө үүсэхээс зайлсхийж) дусаана. Тарилгаар хийх бол 5 минутаас багагүй хугацаанд хийнэ.
    Бэлдмэлийг тарилгаар (булчинд, судсанд) өдөрт 3 удаа, 8 цагаар тарина. Эмчилгээний хоногийн тун өдөрт биеийн жинд 6 – 9 мг/кг тооцон хийх ба нэг удаагийн тун – 2 – 3 мг/кг. Хоногийн дээд тун 800 мг, нэг удаагийн тун – 250 мг хэтрүүлэхгүй.

    Нээлттэй өнцөгт глаукомын бүх шатанд үндсэн эмчилгээтэй хамт Мексидол® булчинд өдөрт 1-3 удаа 100 – 300 мг/өдөр, тунгаар нийт 14 хоног тарина.

    Согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой абстинент хам шинжид Мексидол® дуслаар 200 – 500 мг, булинд өдөрт 2-3 удаа 5 – 7 хоног.

    Солиорлын эсрэг бэлдмэлүүдийн цочмог хордлогод бэлдмэлийг судсанд 200 – 500 мг/өдөр тунгаар 7 – 14 өдөр.

    Хэвлийн хөндийн цочмог идээт-үрэвслүүдийн хавсарсан эмчилгээнд (цочмог үхжилт панкреатит, перитонит) бэлдмэлийг эхний өдөр мэс ажилбарын өмнө цааш мэс ажилбарын дараа хийнэ. Тунгийн хэрэгцээ өвчний хүндрэл, үйл явц, тархалт, эмнэл зүйгээс хамаарна. Эмийн клиник болон лабораторийн эерэг үр дүнгийн дараа эмийг зөвхөн үе шаттайгаар хийнэ.

    Нойр булчирхайн цочмог хаван (завсрын эдийн) Мексидол® өдөрт 3 удаа 200 –500 мг тунгаар судсанд дуслаар (0,9 % натрийн хлоридын уусмалтай), булчинд тарина.

    Нойр булчирхайн үхжилт үрэвслийн хөнгөн хэлбэрт — өдөрт 3 удаа 100 – 200 мг тунгаар судсанд дуслаар (0,9 % натрийн хлоридын уусмалтай), булчинд тарина.

  • Дундаж зэрэгт — өдөрт 3 удаа 200 мг тунгаар судсанд дуслаар (0,9 % натрийн хлоридын уусмалтай) тарина.
  • Хүнд хэлбэрт — эхний өдөр 800 мг ачааллын тунгаар хоёр удаа; цааш тунг бууруулж өдөрт 2 удаа 200 – 500 мг хэрэглэнэ.
  • Хэт хүнд хэлбэрт — нойр булчирхайн шокын шинж илрэлийг батлах хүртэл 800 мг/өдөр тунгаар эхлүүлэн цааш тогтвортой үед өдөрт 2 удаа 300 – 500 мг тунгаар судсанд дуслаар (0,9% натрийн хлоридын уусмалд) өдөр тутмын тунг аажим бууруулж хэрэглэнэ.
  • Хориглох заалт:
    Элэг, бөөрний үйл ажиллагааны цочмог өөрчлөлт, бэлдмэлд мэдрэг ихэссэн. ОУНксодилыг жирэмсэн, хөхүүл үе, хүүхдэд клиникийн аюулгүй байдлын судалгааг нарийвчлан хянагдаагүй бол хэрэглэхийг хориглоно.

    Гаж нөлөө:
    Дотор муухайрах, амны хөндий салст хуурайших, нойрмоглох, харшлын урвал үүсч болно.

    Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно

    Хадгалалт:
    Хүүхэд хүрэхгүй, хуурай, 25°С ихгүй өрөөний хэмд хадгална.

    Үйлдвэрлэгч: ООО «НПК «ФАРМАСОФТ», ОХУ

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH