Метформин ВР

Савлалт, эмийн хэлбэр: Шахмал, №30, №100

Найрлага:
Метформин Гидрохлорид ВР – 500мг

Фармакологийн үйлдэл:

Метформин нь гипергликеми эсрэг, суурийн болон эхэн үеийн сийвэнгийн глюкоз бууруулах бигуанидын бүлгийн эм. Энэ нь инсулины ялгаралыг өдөөхгүй тул гипогликеми үүсгэхгүй.

Метформины үйлдлийн механизм 3 замаар явагдана:

  • Глюконеогенез, гликогенолиз саатуулах замаар элэгнээс глюкоз үүсэлтийг бууруулна.
  • Захын эдэд глюкоз ашиглалтыг түргэсгэж, булчингийн инсулинд мэдрэгийг ихэсгэнэ.
  • Гэдэсний ханаар глюкоз шимэгдэлтийг саатуулна.
  • Метформин гликоген нийлэгжүүлэх замаар эсийн доторх гликогеныг өдөөнө. Метформин мембранаар глюкоз зөөвөрлөх бүх хэлбэрт тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ.

    Хэрэглэх заалт:

    Эмчилгээний хувиар биеийн хүчний дасгал болон хоолоор хянагддаггүй, жингийн илүүдэлтэй насанд хүрсэн эмчлүүлэгчийн чихрийн шижин хэв шинж 2-ын эмчилгээнд, мөн ууж хэрэглэдэг бусад сахар бууруулах эм буюу инсулинтай хамт хэрэглэнэ.

    Хэрэглэх арга,тун:

    Насанд хүрэгчдэд: 500мг тунгаар өдөрт гурван удаа хоолны дараа ууна.
    10-15 хоногийн дараа тунг тохируулан 850мг эсвэл 1000мг хүртэл нэмэгдүүлэн өдөрт хуваан ууна. Нэг удаагийн хяналтыг тогтоон MF-500 тунг аажим бууруулна.

    Хүүхдэд: MF-500 эмийг 1-р хэлбэрийн чихрийн шижинд хэрэглэхгүй.
    Өндөр настан: бөөрний үйл ажиллагаа алдагдаагүй өндөр настанд MF-500 хэрэглэнэ.

    Хориглох заалт:

  • Метформин гидрохлорид болон эмийн найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг
  • Чихрийн шижингийн кетоацидоз, комын урьдал ба өгүүлэмжтэй үед
  • Бөөрний үйл ажиллагааны алдагдал
  • Элэгний архаг эмгэг
  • Сүүний хүчилшил, шок, уушгины дутагдлын өгүүлэмжтэй
  • Зүрхний эмгэг, зүрхний булчингийн шигдээсийн үүсэл
  • Гипоксийн улмаас үүссэн эмгэг
  • Элэгний дутагдал, архины архаг хордлого, архичин
  • Жирэмсэн, хөхүүл үеийн аюулгүй хэрэглээ тодорхойгүй
  • Хүүхдэд үр дүн, аюулгүй хэрэглээ тодорхойгүй
  • Гаж нөлөө:
    Цус, тунгалагийн системийн эмгэг: Мегалобластын анеми
    Мэдрэлийн системийн эмгэг: Металл амтагдах
    Ходоод гэдэсний эмгэгүүд: хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, суулгах
    Бөөр, шээсний замын эмгэгүүд: кетоацидоз, кетонури
    Ерөнхий эмгэгүүд: хэт мэдрэгшил, гипогликеми

    Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

    Хадгалалт:

    25 С ихгүй хэмд, хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Чийгээс хамгаална.

    Үйлдвэрлэгч: BRAWN LABORATORIES LIMITED

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH