Савлалт, эмийн хэлбэр: Тарилгын шингэн, 250 мл №1
Найрлага 1000мл-т:
L-изолейцин 9.0г
L-лейцин 11.0г
L-лизин ацетат 8.6г
L-Метионин 1.0г
L-фенилаланин 1.0г
L-треонин 4.5г
L-трифтофан 0.66г
L-валин 8.4г
L-аргинин 6.0г
L-гистидин 2.4г
Аминцууны хүчил 9.0г
L-аланин 7.7г
L-пролин 8.0г
L-серин 5.0г
Цистеины гидрохлорид 0.2г
Фармакологийн үйлдэл:
Гепавиа нь орлогдох болон үл орлогдох 15 амин хүчлийн сайтар тэнцвэржүүлсэн холимгоос тогтсон, өндөр концентрацитай BCAA амин хүчлүүд болох изолейцин, лейцин, валин, бага концентрацитайгаар метионин, ароматик хүчил фенилаланин трифтофан зэрэг нэн шаардлагатай болон бусад амин хүчлийг агуулсан холимог тарилга юм.
Гепавиа нь өвчтөнд шаардлагатай уургийн нийлэгжилтийг хангах болон азотын тэнцвэртэй байдлыг сайжруулах үйлдэлтэй.
Клиникийн судалгаагаар элэгний энцефалиттай өвчтөнүүдэд уг амин хүчлийн тарилгыг хэрэглэснээр BCAA амин хүчлийн түвшин багасч, ароматик амин хүчил, метионин түвшин ихэссэнээс үүдэлтэйгээр хэвийн бус болсон амин хүчлийг хэвийн болгож байсан. Уг тарилга нь амин хүчлийн түвшинг хэвийн хэмжээнд хүргэхээс гадна өвчтөний сэтгэцийн байдлыг сайжруулж байсан.
Хэрэглэх заалт:
Тарилгаар тэжээл шаардлагатай, бие даан хооллох боломжгүй болон хангалттай хооллож чадахгүй байгаа өвчтөнд хэрэглэнэ. Элэгний хатуурал, элэгний үрэвсэлтэй өвчтөний элэгний энцефалитийн эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэх арга,тун:
Тарилгын хэмжээ: 500-1000мл/тун Дуслын хурд: 500мл-г 3-5 цагт (40-50 дусал/мин) Төвийн венд хийх үед: 500-1000мл уусмалыг тарилгын Декстрозийн уусмалтай холин төвийн венд 24 цагийн турш дусаана Хэрэглээнд тавигдах анхааруулга
1. Өндөр тунгаар, электролитын уусмалтай хослуулан хэрэглэх үед электролитын тэнцвэржилтийг сайтар хянана. 2. Венийн судсанд аажим дусаана. 3. Хүйтний улиралд биеийн хэм нэмэгдсэний дараа хэрэглэнэ. 4. Тарилгын үед цусан үжил үүсэх эрсдэл өндөр тул бэлтгэл, ажилбар бүр асептик нөхцөлд ариун зүү тариур ашиглан хийнэ. 5. Онгойлгосон, бусад шингэнтэй хольсон даруйд хурдан хийнэ. Үлдсэнийг дахин хэрэглэхгүй. Онгойлгосны дараа хөргүүрт 24 цаг хүртэлх хугацаанд хадгалж болно. 6. Хэрэв талст үүссэн бол 50-600С хэмд талст хайлтал байлгана. Биеийн хэмтэй ижил хэмд хөргөсний дараа хийнэ.
Хориглох заалт:
1. Бөөрний хүнд эмгэг, азотемитэй өвчтөн 2. Элэгний дутагдлаас бусад амин хүчлийн солилцооны эмгэгтэй өвчтөн 3. Азотын хэрэглээг саатуулдаг бодисын солилцооны алдагдалтай өвчтөн 4. Зүрхний дутагдалын эмчилгээтэй өвчтөн 5. Уушигны хавантай өвчтөн 6. Гипоурез, анурезтэй өвчтөн 7. Ацидозтой өвчтөн 8. Шингэн хуримтлагдсан өвчтөн 9. Зүрхний шигдээстэй болон өгүүлэмжтэй өвчтөн 10. Энэ бүтээгдэхүүний жирэмсэн эмэгтэйд хэрэглэхэд ургийн гэмтэл үүсгэх болон нөхөн үржихүйн чадварт үзүүлэх нөлөө тодорхойгүй. 11. Энэ бүтээгдэхүүнийг жирэмсэн эмэгтэйд зөвхөн шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ. Дараах өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ:
1. Зүрхний архаг дутагдал, зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөн 2. Гипонатриеми улмаас үүссэн хавантай өвчтөн 3. Бөөрний эмгэгтэй өвчтөнд
Гаж нөлөө:
1. Хэт мэдрэгшлийн урвал: ховор тохиолдолд тууралт гарна. Энэ тохиолдолд хэрэглээг зогсооно. 2. Хоол боловсруулах систем: цөөн тохиолдолд дотор муухайрах, ховор тохиолдолд бөөлжилт илрэнэ. 3. Цусны эргэлтийн систем: цөөн тохиолдолд дараах шинж тэмдэг үүснэ: хөх эвгүйрхэх, зүрх дэлсэх, тахикарди, цусны даралт ихсэх 4. Хурдан, их хэмжээгээр хийвэл: ацидоз үүсэх 5. Бусад: цөөн тохиолдолд халуун оргих, жихүүдэс хүрэх, халуурах, амьсгаадах, амьсгал зогсох, шок, бронхын багтраа, уретризм үүснэ. 6. Дараах бодисын солилцооны хүндрэлүүд үүснэ: бодисын солилцооны ацидоз, гипофосфатеми, алкалоз, гиперглицеми, чихрийн шижин, диурез, шингэн хуримтлагдах, гипогликеми дахих, элэгний энзим өсөх, витамин дутагдах илүүдэх, электролитын тэнцвэржилт алдагдах, хүүхдэд гипераммонеми 7. Бөөрний дутагдал мочевин ихсэхэд хүргэнэ.
Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.
Хадгалалт:
Иж бүрдэл савлагаатайг 300С ихгүй хэмд хадгална.
Хадгалалтанд тавигдах сэрэмжлүүлэг:1. Шингэн алдахаас сэргийлэн зүүгээ дуслыг эхлэхийн өмнө угсарна. 2. Уусмалыг халдварлахаас сэргийлэхийн тулд хэрэглэхээс өмнө багцыг нээхгүй. 3. Хэрэв уусмалын өнгө өөрчлөгдсөн, багцад ус орсон, гадагш гоожсон бол хэрэглэхгүй. 4. Резинэн бөглөөний гадна хальсыг авсны дараа хэрэглэнэ. 5. Савны тэмдэглэгээг суурь болгон ашиглана.
Үйлдвэрлэгч: DAIHAN PHARM. CO.,LTD.,KOREA