Комплигам В

Савлалт, эмийн хэлбэр: Тарилгын уусмал, 50мг/мл+50мг/мл+0.5мг/мл+10мг/мл-2мл №5, №10

Найрлага 2 мл-ийн 1 туншилд: Үйлчлэх бодис нь : тиамин гидрохлорид-100 мг, пиридоксин гидрохлорид-100 мг, цианокобаламин-1 мг, лидокаин гидрохлорид-20мг.
Туслах бодис: бензилийн спирт, полифосфат натри, триполифосфат натри, гексацианоферрат кали, натрийн гидроксидийн уусмал 1 моль, тарианы ус.

Фармакологийн үйлдэл:
Витамин В-ийн бүлгийн нейротроп витаминууд нь мэдрэл болон хөдөлгөөний эрхтэн системийн үрэвсэлт болон дегенератив өвчнүүдийн эдгэрэлд эерэг нөлөө үзүүлнэ. Эдгээр витаминуудыг биемахбодын витаминий хэрэгцээг нөхөх зорилгоор бус өндөр тунгаар тарьж хэрэглэхэд өвдөлт намдаах, цусан хангамжийг сайжруулах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн болгох зорилгоор хэрэглэх бөгөөд Витамин В12 нь цус төлжүүлэх үүрэгтэй.
Тиамин буюу В1 нь мэдрэлийн эдийн бодисийн солилцоонд чухал үүрэгтэй нүүрс-усны солилцоонд гол үүрэг гүйцэтгэх бөгөөд Кребсийн циклд оролцон Тиамин пирофосфат, аденозин трифосфатийг үүсгэх процесст оролцоно. Пиридоксин нь (B6) уургийн солилцоонд оролцох бөгөөд нүүрс-ус болон өөх-тосны солилцоонд хэсэгчлэн оролцоно. В1 болон В6 витаминий физиологийн үйл ажиллагаа нь нэг нэгнийхээ үйлдлийг дэмжих замаар мэдрэл, мэдрэл-булчин, зүрх-судасны системд эерэг нөлөө үзүүлдэгт оршино. Цианокобаламин (B12) нь мэдрэлийн миелэн бүрхүүлийн нийлэгжилтэнд оролцох, цус төлжилтийг эрчимжүүлэх, захын мэдрэлийн системийн гэмтлийн улмаас үүсэх өвдөлтийг багасгах, фолийн хүчлийг идэвхижүүлэх замаар нуклейний хүчлийн солилцоог эрчимжүүүлнэ. Лидокайн нь хэсгийн мэдээ алдуулах үйлдэлтэй бэлдмэл ба бүх төрлийн хэсгийн мэдээ алдуулалтанд хэрэглэнэ.

Хэрэглэх заалт: Төрөл бүрийн шалтгаантай мэдрэлийн системийн хам шинж болон мэдрэлийн системийн өвчнүүдийн үед шинж тэмдгийн болон эмгэг жамын эмчилгээ хийх зорилгоор хэрэглэнэ:

  • Захын мэдрэлийн үрэвсэл, олон мэдрэлийн үрэвсэл (чихрийн шижин, архины болон бусад)
  • Неврит, полиневрит, ретробульбар неврит
  • Захын саажил, ялангуяа нүүрний мэдрэл
  • Мэдрэлийн өвдөлт, гурвалсан мэдрэл болон хавирга хоорондын мэдрэлийн өвдөлт
  • Өвдөлтийн хам шинж (ёзоорын болон булчингийн өвдөлт)
  • Булчингийн шөнийн татвалзал, ялангуяа өндөр настай хүмүүст
  • Мөрний мэдрэлийн үрэвсэл-плексопати, мэдрэлийн зангилааны үрэвсэл-ганглионит (бүслүүр үлд)
  • Нурууны остеохондрозийн мэдрэлийн зовиур шаналгаа (радикулопати, суудлын мэдрэлийн өвдөлт, булчин татвалзах хамшинж)
  • Хэрэглэх арга,тун: Өвдөлтийн хам шинж илэрхий үед өдөрт 2 мл-ээр булчинд (гүн) 5-10 хоног тарьж эмчилгээг цаашид дотуур уух, цөөн тоогоор тарих (7 хоногт 2-3 удаа, 2-3 долоо хоног) хэрэглэнэ.

    Хориглох заалт:

  • Бэлдмэлийн аль нэг найрлагад мэдрэг байх
  • Зүрхний архаг дутагдлын ээнэгшил алдагдлын хүнд болон хурц үе
  • Хүүхдэд хэрэглэхгүй (судалгаа байхгүй тул).
  • Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ
  • Жирэмсэн эх болон хөхүүл эхэд хэрэглэхгүй.
  • Гаж нөлөө: Харшлын урвал. Зарим тохиолдолд хэт хөлрөх, зүрх дэлсэх, тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болно. Загатнах, чонон хөрвөс зэрэг арьсны урвал үүсч болно. Ховор тохиолдолд эмэнд хэт мэдрэг урвал үзүүлэх бөгөөд тууралт, амьсгалахад хүндрэлтэй болох, судас-мэдрэлийн хаван, анафилаксийн шок үүсч болно.

    Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

    Хадгалалт: Гэрлийн тусгалаас хамгаалж 2 ͦ-8 ͦС хэмд хадгална.
    2 ͦС-ээс доош хэмд хадгалах болон тээвэрлэх хориотой.
    Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

    Үйлдвэрлэгч: ЗАО «ФармФирма «Сотекс», ОХУ.

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH