ЭМ БЭЛДМЭЛИЙН НЭР: ВИФЕРОН 3 000 000МЕ ЛАА №10
ОЛОН УЛСЫН НЭРШИЛ: Интерферон алфа 2
НАЙРЛАГА: Интерферон альфа-2+ Витамин Е + Витамин С+ Какаоны тос
ЭМИЙН ХЭЛБЭР: Шулуун гэдэсний лаа
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
Хүүхдийн (ялангуяа нярай болон дутуу төрсөн хүүхэд) янз бүрийн халдварт үрэвсэлт өвчний хавсарсан эмчилгээнд; Амьсгалын замын вирүсийн цочмог халдвар (томуу, томуу төст өвчин), уушгины үрэвсэл (РС вирүс, цитомегаловирүс, аденовирүсийн гаралтай үед); Вирүсийн гаралтай хүүхдийн цочмог халдварууд (улаанбурхан, салхинцэцэг, гахайн хавдар, улаанууд, халдварт мононуклеоз); Ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэл бүхий халдварууд (герпесвирүс, цитомегаловирүс, энтеровирүсийн халдвар, хламидиоз, микоплазмоз); Хүүхэд ба насанд хүрэгсдийн А, В, С, D, Е вирүсийн гаралтай элэгний үрэвслийн хавсарсан эмчилгээнд; Вирүсийн гаралтай менингит, энцефалит; Шээс бэлгийн замын халдвар, эмэгтэйчүүдийн өвчний үед (цитомегаловирүсийн халдвар, уреаплазмоз, хламидоз, трихомониаз, гарднереллёз, папилловирүсийн халдвар, бактерийн вагиноз, үтрээний дахилтат кандидоз, микоплазмоз); Арьс ба салстын анхдагч ба дахилтат герпесийн халдвар; Папилловирусээр үүсгэгдсэн ургацаг, үү, хавдар, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ба эмчлэх
ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:
Мэдрэлийн хүндрэлтэй /вирүсийн энцефалит/ салхин цэцэг, улаан бурхан, гахайн хавдар:
12 наснаас дээш насныхан: 3 000 000МЕ (Өглөө, орой 10-14хоног) /Давхар гель хэлбэрийг хэсэг газар хоногт 3-4 удаа түрхэнэ/Элэгний архаг В, C, Д хепатит:
1-7 нас хүртэлх хүүхдэд: 3 000 000МЕ өглөө, орой 10 хоног, дараа нь 7 хоногийн 1, 3, 5 дахь өдрүүдэд өглөө, орой 6-12 сарПапиллома вирүсийн халдвар:
Насанд хүрэгчид мөн жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд: 3 000 000МЕ оройд 1 удаа 14 хоног, дараа нь оройд 1 удаа 15 хоног 1 000 000МЕ /Давхар гель хэлбэрийг хэсэг газар хоногт 2 удаа түрхэнэ/Ургийн халдвар /TORCH/:
Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд: 3 000 000МЕ өдөрт 1 удаа 10 хоног хэрэглээд 7 хоног завсарлана. Дараагийн 5 хоног өглөө, орой 1 000 000МЕ
АНХААРУУЛГА
Гаж нөлөө:Бэлдмэлийг хэрэглэх үед ховор тохиолдолд харшлын урвал (арьсны тууралт, загатнаа) үүсч болзошгүй. Эмчилгээг зогсоосноос хойш 72 цагийн дараа уг урвал аяндаа арилдаг. Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл: Виферон нь бүх төрлийн эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд зохимж сайтай байдаг ба С, Е витамин ба Какаоны тос нь бусад эмийн гаж үйлчилгээ ба харшлыг багасгадаг
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хөргөгчинд 2-8°C-т хадгална.
Эмийн сангаас олгох журам: Жоргүй олгогдоно