Савлалт, эмийн хэлбэр: Тарилгын шингэн, 384мл №1, 1440мл №1

Найрлага: Липидийн цийдмэг (Комбифлекс Липид Пери) нь гурван багц систем юм. Багц бүрд агууламж өөр өөр хэмжээгээр оршино.

Фармакологийн үйлдэл:

  • ЛИПИДИЙН ЦИЙДМЭГ
  • Холимогт агуулагдах тосны цийдмэгийг хэрэглэхэд эсийн мембраны бүтэц, энергийн бодисын солилцооны өөхний хүчлийн орлуулдаг, орлуулдаггүй урт гинжийг бий болгоно.

  • АМИН ХҮЧИЛ, ЭЛЕКТРОЛИТУУД
  • Амин хүчлүүд нь энгийн хоол хүнсний уургийн бүрэлдэхүүн юм. Эдийн уургийн нийлэгжилт, бодисын солилцоог хангахад шаардлагатай бүх бүрэлдэхүүнийг өөртөө агуулсан учир эдийн нөхөн төлжилтөд шууд нөлөөлдөг.

  • ГЛЮКОЗ
  • Глюкозын хэвийн түвшинг хангах, энерги ялгаруулах үйл явцыг нэмэгдүүлнэ.

    Хэрэглэх заалт: Насанд хүрэгчид болон 2-с дээш насны амаар, гэдсээр хоол тэжээл авах боломжгүй, мөн хоол тэжээл хангалтгүй, эсрэг заалттай нөхцөлд судсаар тэжээл нөхөх зорилгоор хэрэглэнэ.

    Хэрэглэх арга,тун: Тун хувь хүний эмнэл зүйн нөхцөл, шаардлагатай тэжээл, биеийн жингээс хамааран хэмжээт багцын сонголтыг тохируулна.

  • Насанд хүрсэн өвчтөн
  • Нитрогены шаардлага өвчтөний биеийн байдал, уургийн массын нийлэгжилтээс (хоол тэжээлийн түвшин, катабол стрессын зэрэг) хамаарна.
    Хоол тэжээлийн хэвийн түвшин: биеийн жин /өдөрт нитроген/кг 0,10-0,15г байна.
    Хоол тэжээлийн дутагдалтай, дутагдалгүй өвчтөнд бодисын солилцооны өндөр стрессын үед: биеийн жин /өдөр 0,15-0,30 г нитроген /кг байна. (1-2 амин хүчил /kg биеийн жин /өдөр). Нийтлэг зохих шаардлагатай глюкоз 2-6г, липид 1-2г байна.

    Тунгийн хүрээ 0.10-0.15г нитроген/кг биеийн жин /өдөр (0.7-1.0г амин хүчил/кг биеийн жин /өдөр), нийт энерги 20-30 ккал биеийн жин/өдөр. Өдөрт биеийн жинд 27-40мл/кг.

    Энергийн нийт шаардлага өвчтөний эмнэл зүйн байдал, 20-30ккал/кг биеийн жин/өдөр хооронд байна. Тарган өвчтөнд түүний хамгийн тохиромжтой жинд тунг тохируулна.

    Комбифлекс Липид Периг дунд зэрэг нэмэгдсэн хоёр хэмжээст эсвэл суурийн болон тэжээл бага шаардлагатай өвчтөнүүдэд зориулсан. Судсаар тэжээлийн бэлдмэлийг нэмэлт элементүүд, витамин, электролитууд шаардлагатай үед хийнэ.

  • Хүүхдэд
  • Хувь хүний тэжээлийн бодисын солилцооноос хамаарч тунг тохируулна.

    Бага насны хүүхдэд (2-10 нас) дуслыг бага тунгаар 14-28 мл/кг (х.х 0.49-0.98 г тос/кг/өдөр, 0.34-0.67г амин хүчил/кг/өдөр, 0.95-1.9 г глюкоз/кг/өдөр) эхлүүлэн 10-15мл/кг/өдөр хэмжээгээр нэмэгдүүлэх ба дээд тун 40мл/кг/өдөр байна.

    10-с дээш насны хүүхдэд насанд хүрэгчидтэй ижил тунгаар хэрэглэнэ. Бүх насныханд амин хүчил цистеин ач холбогдолтой гэж үзэх ч Комбифлекс Липид Пери бэлдмэлийг 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

  • Дуслын хэмжээ
  • Глюкозын дуслын дээд хэмжээ 0.25 г/кг биеийн жин / цаг. Амин хүчлийн тунг 0.1 г/кг биеийн жин /цаг-с хэтрүүлэхгүй. Тосны тун 0.15 г/кг биеийн жин/цаг-с ихгүй байна.

    Дуслын хэмжээ 3.7 мл/кг биеийн жин / цаг (биеийн кг жинд х.х 0.25 г глюкоз, 0.09 г амин хүчил, 0.13г липид) байна. Комбифлекс Липид Пери багцын дуслын хугацаа 12-24 цаг байна. Захын болон төвийн венийн судсанд дуслаар тарина. Дуслыг удаан хугацаанд хийх тул өвчтөн эмнэлгийн нөхцөлд хийлгэнэ. Захын судсанд дусааснаар тромбофлебит үүсэх бага зэргийн эрсдэлтэй тул дусал хийх газрыг байнга солих хэрэгтэй.

  • ХЭРЭГЛЭХ АРГА
  • Зөвхөн дангаар хэрэглэнэ.
    Багц гэмтсэн бол хэрэглэж болохгүй. Гурван тусдаа багцыг хэрэглэхийн өмнө холино. Холимог цийдмэгийг нэг удаа хэрэглэнэ. Гадна боолтыг авна. Гогцоо хэсгийг эргүүлнэ. Хальсыг нээсний дараа амин хүчил, глюкоз, липид зэргийг нэгэн төрлийн хольц үүстэл сайтар сэгсэрнэ.
    Хэрэв амин хүчил, глюкозын уусмал нь тодорхой өнгөгүй, эсвэл бага зэрэг шар, хэрэв липид уусмалын хольсон бол цагаан өнгөтэй бол хэрэглэнэ. Зөвхөн нийцэл нь тодорхой эм, тэжээлийн уусмал Комбифлекс Липид Пери бэлдмэл дээр нэмнэ. Нэмэлтийг ариун нөхцөлд хийх ёстой. Холимогийг шаардлагатай хэмжээгээр хийнэ. Үлдсэн холимогийг устгана.

    Хориглох заалт:

  • 1. Өндөг, буурцаг, газрын самарын уураг болон бусад идэвхтэй нэгдэлд хэт мэдрэг бол
  • 2. Хүнд хэлбэрийн гиперлипеми
  • 3. Элэгний хүнд дутагдал
  • 4. Цусны бүлэгнэлтийн хүнд эмгэг
  • 5. Төрөлхийн амин хүчил, бодисын солилцооны алдагдал
  • 6. Гемофилтраци, диализ бүхий бөөрний хүнд дутагдал
  • 7. Цочмог шок
  • 8. Гипергликеми, 6-с дээш нэгж инсулин/ц шаардсан.
  • 9. Сийвэнгийн электролитын түвшин эмгэгээр ихэссэн.
  • 10. Дусал эмчилгээг ерөнхий хориглох: уушигны цочмог хаван, шингэн хуралдах, зүрхний ээнэгшилгүй дутагдал, гипотони .
  • 11. Гемофагоцитын хам шинж
  • 12. Тогтворгүй нөхцөл (гэмтлийн дараах хүнд нөхцөл, тогтворгүй чихрийн шижин, зүрхний цочмог шигдээс, бодисын солилцооны хүчилшил, цусан үжил, гиперосмоляр ком).
  • 13. 2-с доош насны хүүхдэд тус тус хэрэглэхийг хориглоно.
  • 14. Комбифлекс Липид Пери бэлдмэлийн жирэмсэн, хөхүүл эхэд хийсэн өвөрмөц судалгаа хараахан байхгүй. Иймд Комбифлекс Липид Пери бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд үр дүн\эрсдэлийг сайтар тооцсоны дүнд хэрэглэнэ.
  • Гаж нөлөө: Дуслын үед биеийн хэм нэмэгдэх (тохиолдол<3%), тохиолдол бага, чичрэх, жихүүдэс хүрэх, дотор муухайрах / бөөлжих (тохиолдол<1%) шинж үүснэ. Судсаар тэжээлийн бэлдмэл хийх явцад элэгний энзим түр зуур нэмэгддэг талаар бүртгэгдсэн. Бүх гипертоник уусмалын адил хэрэглэх үед захын венд тромобфлебит үүсгэж болно. Дараах ховор гаж нөлөө илрэнэ. Хэт мэдрэгшлийн урвал (анафилаксийн урвал, арьсны тууралт, чонон хөрвөс), амьсгалын шинж тэмдэг (тахипноэ), гипер / гипотензи тодорхойлогдсон. Гемолиз, ретикулоцит, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ядрах, припиазм үүсэлт тэмдэглэгдсэн. Липидийн хэт ачааллын хам шинж: Өөхний задрал үүсэлт нь өөхний хэт ачааллын хам шинж үүсгэж болзошгүй. Элэг бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд бэлдмэлийг хэрэглэснээр дуслын хурдаас хамааран тун хэтрэлийн шинж үүсч болно.
    Липидийн хэт ачааллын хам шинж нь гиперлипидеми, халууралт, элэг дэлүү томрох, цус багадалт, лейкопени, тромбоцитопени, коагулопати, комын байдлаар үүснэ. Эдгээр шинжүүд нь өөхний ачааллыг зогсоосны дараа эргэн хэвэндээ орно.

    Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

    Хадгалалт: 30°C ихгүй хэмд хадгална. Хөлдөөж болохгүй.
    Савлагаатай нь хадгална.

    Үйлдвэрлэгч: JW LIFE SCIENCE CORPORATION, KOREA

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH