ЭМ БЭЛДМЭЛИЙН НЭР: БИФОРЖЕ 10 МГ + 160МГ №28
ОЛОН УЛСЫН НЭРШИЛ: Амлодипин+вальсартан
НАЙРЛАГА: Амлодипин бесилат + Вальсартан 5/80мг, 10/160мг
ЭМИЙН ХЭЛБЭР: Шахмал
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
Артерийн даралт ихсэх өвчний эмчилгээнд; Насанд хүрэгсдийн цусны даралтыг бууруулах зорилгоор амлодипин эсвэл вальсартаныг дангаар хэрэглэхэд үр дүнгүй байгаа тохиолдолд Бифорже-г хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:
Бифорже-г өдөрт 1 шахмалаар хэрэглэнэ. Цусны даралтыг бууруулах зорилгоор 5мг амлодипин эсвэл 80мг вальсартаныг дангаар хэрэглэхэд үр дүнгүй байгаа тохиолдолд Бифорже 5мг/80мг эмийг хэрэглэнэ. Цусны даралтыг бууруулах зорилгоор 10мг амлодипин эсвэл 160мг вальсартаныг дангаар хэрэглэхэд үр дүнгүй байгаа тохиолдолд Бифорже 10мг/160мг эмийг хэрэглэнэ. Бифоржийг хоол идэхийн өмнө болон дараа хэрэглэж болно
АНХААРУУЛГА:
Эмийн найрлаганд орсон үндсэн үйлчлэгч бодис, туслах бодисуудад хэт мэдэг хүмүүс; Хүнд хэлбэрийн элэг, цөсний үйл ажиллагааны алдагдалтай, элэгний хатууралтай, цөсний зогсонгошилт өвчтэй хүн; Бифоржийг чихрийн шижин болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай (GFR <60 мл/мин/1.73 м2) өвчтөнд алискирен агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй. Жирэмсний II, III үед; Хүнд хэлбэрийн артерийн даралттай өвчтөн; Оврого (түүн дотор зүрхний оврого); Зүүн ховдлын гадагш чигэлсэн замын бөглөрөл (жишээ нь: гипертрофи бөглөрөл бүхий кардиомиопати, өндөр зэрэгт аортын нарийсал); Зүрхний цочмог шигдээсийн дараах зүрхний үйл ажиллагааны алдагдлын үед (гемодинамикийн хувьд тогтворгүй)
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хүүхэд хүрэхгүй газарт хадгална, Нарны тусгалаас хол 15-30°C тасалгааны хэмд хадгална
Эмийн сангаас олгох журам: Жоргүй олгогдоно