Савлалт, эмийн хэлбэр: Тарилгын уусмал бэлтгэх нунтаг, 1г+0,2г №50

Найрлага:
Үйлчлэгч бодис:
Амоксициллин –1,0гр-тай дүйцэхүйц амоксициллин натри.
Клавулоны хүчил – 0,2гр-тай дүйцэх клавулонат кали

Фармакологийн үйлдэл:

Хагас нийлэг пенициллин болох амоксициллин, бета-лактамазаг хориглогч клавулоны хүчилтэй нийлмэл бэлдмэл.
Бактерицид үйлдэлтэй, бактерийн эсийн ханын нийлэгжилтийг дарангуйлдаг.
Үйлчлэх бичил биетнүүдэд:
Грам эерэг агаартан бактер: Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis, Streptococcus pyogenes, Streptococcus pneumoniae, Streptococcus viridans, Enterococcus-ийн омгууд, Corynebacterium-ийн омгууд, Listeria monocytogenes;
Грам эерэг агааргүйтэн бактер: Clostridium-ийн омгууд, Peptococcus-ийн омгууд, Peptostreptococcus-ийн омгууд;
Грам сөрөг агаартан бактер: Escherichia coli, Proteus mirabilis, Proteus vulgaris, Klebsiella-ийн омгууд, Salmonella-ийн омгууд, Shigella-ийн омгууд, Bordetella pertussis, Yersinia enterocolitica, Gardnerella vaginalis, Neisseria meningitidis, Neisseria gonorrhoeae, Moraxella catarrhalis, Haemophilus influenzae, Haemophilus ducreyi, Yersinia multocida , Campylobacter jejuni;
Грам сөрөг агааргүйтэн бактер: Bacteroides-ийн омгууд, Bacteroides fragilis Клавуланы хүчил бол пенициллиназатай адил төстэй шинж чанар өндөртэй тул ферменттэй бат холбоот бүрдэл үүсгэн амоксациллинийг бета-лактамазагаар задрах ферментийн нөхцөлөөс сэргийлнэ.

Хэрэглэх заалт:

Дээр дурьдсан мэдрэг бичил биетний омгоор үүсгэгдсэн халдвар-үрэвсэлт өвчний үед хэрэглэнэ. Үүнд:

  • Эндокардит, Менингит, сепсис, перитонит;
  • Амьсгалын дээд ба доод замын халдварууд
  • Шээс бэлгийн замын болон халдварууд эмэгтэйчүүдийн халдварууд
  • Арьс, зөөлөн эдийн халдварууд
  • Яс, холбогч эдийн халдварууд
  • Цөсний замын халдварууд
  • Эрүү, нүүрний халдвар
  • Мэс заслын үед халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга,тун:

    Бэлдмэлийг судсанд тарина.

    Насанд хүрэгчид болон 12-оос дээш насны хүүхэд: 1,2гр тунгаар 8цагийн зайтай,хүнд хэлбэрийн халдварын үед 6 цагийн зайтай тарина. Хоногийн дээд тун – 6гр.
    3 сар хүртэлх хүүхэд: дутуу төрсөн нярай, перинаталь үед – хоногт 2 удаа 30мг/кг , нярайд – хоногт 3 удаа 30мг/кг тунгаар хэрэглэнэ.
    3сар-12 нас хүртэлх хүүхэд: хоногт 3 удаа 30мг/кг тунгаар;хүнд хэлбэрийн халдварын үед хоногт 4 удаа хэрэглэнэ.
    Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-14 хоног байна.

    Судсанд тарих тарилгын уусмалыг зөв бэлтгэх, тарих:
    1,2гр-ийг (1000мг+200мг) 20мл тарианы усаар шингэлж судсанд аажим тарина (3-4минутын хугацаанд).
    Судсанд дуслаар тарих уусмалыг зөв бэлтгэх, тарих:
    Дуслаар тарих бэлдмэл бэлтгэхдээ цаашид шингэлэх ёстой:
    1,2гр (1000мг+200мг) бэлдмэлийг 50мл эсвэл 100мл уусмалаар дээрх дарааллаар шингэлж бэлтгэх ба дуслын үргэлжлэх хугацаа 30-40мин.
    Судсанд тарих дуслын уусмалын уусгагчаар дараах уусмалуудыг хэрэглэнэ: натри хлоридын изотоник уусмал, Рингерийн уусмал, калийн хлоридын уусмал.

    Хориглох заалт:
    Хувь хүнд бэлдмэлийн найрлага дахь бодисууд тохиромжгүй, бактерийн эсрэг цефалоспорины, бета-лактамын бүлгийн бусад антибиотикт харшилтай, халдварт мононуклеозтой бол хэрэглэж болохгүй (тухайлбал улаан бурхан төст тууралт).

    Гаж нөлөө:

  • Ходоод-гэдэсний эрхтэн тогтолцооны талаас: хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, суулгах
  • Харшлын урвал: загатнаа, улайлтат туурал
  • Бусад: мөөгөнцөр, суперинфекцийн бусад хэлбэрүүд
  • Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

    Хадгалалт:

    Гэрлийн нөлөөнөөс хамгаалж, 15°С-ээс ихгүй хэмд, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

    Үйлдвэрлэгч: ОАО «Красфарма» , ОХУ

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH