Савлалт, эмийн хэлбэр: Хамрын цацлага, 10 мл, №1
Найрлага 100 мл уусмал дах:
Үйлчлэх бодис: ацетилцистеин – 1,0 г,
туаминогептан сульфат – 0,5 г;Туслах бодис: бензалкон хлорид 0,01 г, гипромеллоз 0,75 г, динатри эдетат 0,02 г, натри дигидрофосфат 0,3 г, натри гидрофосфат додекагидрат 0,3 г, дитиотреитол 0,1 г, сорбитол 70% 2,0 г, гааны амт 0,0188 г, этанол 96% 0,31 г, натри гидроксид 0,36 г, цэвэршүүлсэн ус 100 мл хүртэл.
Фармакологийн үйлдэл:
Ринофлуимуцил® цэр шингэлэх, хавангийн эсрэг нөлөөт бэлдмэл.
Ацетилцистеин нь салст болон идээт салстын гликопротейдын дисульфид холбоог таслан шингэрүүлэх нөлөө үзүүлнэ.
Ацетилцистеин нь үрэвслийн эсрэг (лейкоцитын хемотаксисыг саатуулна), антиоксидант шинж чанарыг үзүүлдэг.
Туаминогептан сульфат нь симпатомиметик амин тул хэсэг газарт судас нарийсгах нөлөө үзүүлэн салст бүрхүүлийн хаван, гипереми бууруулна.
Хэрэглэх заалт:
Өтгөн идээт салстын шүүрэл бүхий хурц, хурцавтар ринит, архаг ринит, вазомотор ринит, синусит зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэх арга,тун:
Бэлдмэлийн шүршигчийг хамрын хөндий рүү оруулна.
Насанд хүрэгчид: хамрын нүх бүрд өдөрт 3-4 удаа 2 тунгаар шүршинэ.
Хүүхдэд: 2 наснаас дээш хүүхдэд хамрын нүх бүрд өдөрт 3-4 удаа 1 тунгаар (нэг даралтаар) шүршинэ.
Эмчилгээг 7 хоногоос хэтрүүлэхгүй үргэлжлүүлнэ.Цацлагын хэрэглэх заавар
1. Уусмалтай флаконы тагийг авна.
2. Хамгаалалтын тагийг нээнэ.
3. Шүршигчийг флаконд угсарна.
4. Хамгаалагчаас тагийг авна.
5. Шүршигчийг дахин дарж идэвхжүүлнэ.
Хориглох заалт:
Ринофлуимуцил® бэлдмэлийг түүний найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг Хаалттай өнцөгт глауком Тиреотоксикоз үед хориглоно
Гаж нөлөө:
Ховор тохиолдолд харшлын урвал, амны хөндий, хамар, залгиур хоолойн салст бүрхүүлд хуурайшил үүснэ.
Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жоргүй олгоно.
Хадгалалт:
15 – 25°С хэмд ,хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Үйлдвэрлэгч: Замбон С.П.А., Итали