Савлалт, эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал, 200мг №12
Найрлага:
Үйлчлэгч бодис: рифаксимин полиморф бүтэцтэй альфа-200мг
Фармакологийн үйлдэл:
Рифаксимин-өргөн хүрээний антибиотик, рифамицин SV-ийн хагас нийлэг бүтээгдэхүүн, ДНХ- хамааралт РНХ полимеразийн бактерийн ферментийн бета дэд нэгжийг холбодог. Ингэснээр нянгийн РНХ ба уургууд нийлэгжилт дарангуйлагдана. Уургуудтай эргэшгүй холбогдсоноор рифаксимин мэдрэг нянгуудыг үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Гэдэсний халдварт өвчин үүсгэдэг грам эерэг, сөрөг, аэроб, анаэроб ихэнх нянгуудад өргөн хүрээний нянгийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
Грам-сөрөг: Аэробууд: Salmonella spp.; Shigella spp.; Escherichia coli, энтеропатоген штаммууд; Proteus spp.; Campylobacter app.; Pseudomonas spp.; Yersinia spp.; Enterobacter spp.; Klebsiella spp.; Helicobacter pylori;
Анаэробууд: Bacteroides spp., Bacteroides fragilis; Fusobacterium nucleatum;Грам- эерэг: Аэробууд: Streptococcus spp.; Enterococcus spp., Enterococcus fecalis; Staphylococcus spp.;
Анаэробууд: Clostridium spp., Clostridium difficile ба Clostridium perfrigens; Peptostreptococcus spp.Зарим эмгэг байдлыг үүсгэдэг гэдэсний эмгэгтөрөгч нянгийн ачааллыг бууруулж өргөн хүрээний нянгийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
Хэрэглэх заалт:
Рифаксиминд мэдрэг нянгаар үүсгэгдсэн ходоод гэдэсний халдварт өвчний эмчилгээнд. Жишээ нь: ходоод гэдэсний хурц халдварт өвчнүүд, гэдсэнд хорт нян хэт их үржих хам шинж, элэгний энцефалопати, бүдүүн гэдэсний хүндрээгүй, шинж тэмдгийн дивертикулёз, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл. Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын дараах халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд.
Хэрэглэх арга,тун:
12-с дээш насны хүүхдүүд болон насанд хүрсэн хүн : 1 шахмалаар 8 цаг тутамд цаашлаад 2 шахмалаар 8-12 цаг тутамд хүртэл (600-1200 мг рифаксимин).
Эмчилгээг 7 хоногоос илүү хугацаанд үргэлжлүүлэхгүй ба эмнэлзүйн байдлаар тодорхойлно.
Шаардлагатай тохиолдолд давтан ээлж эмчилгээг 20-40 хоногийн дараанаас хийж болно. Эмчилгээний нийт үргэлжлэх хугацааг өвчтөний биеийн байдлаас шалтгаалан тодорхойлно.
Эмчийн зөвлөснөөр хэрэглэх тун, давтамж өөрчлөгдөж болно.
Хориглох заалт:
Рифаксиминд болон Альфа Нормиксийн найрлагад орсон аль ч бодист мэдрэг байх, Гэдэсний түгжрэл (хэсгийн түгжрэл ч мөн адил) Гэдэсний шархлаат хүнд гэмтэл
Гаж нөлөө:
Ходоод гэдэсний замд илэрч буй ихэнх гаж нөлөө нь тухайн өвчнийг эмчлэхээр энэ эмийг хэрэглэсэн өвчний шинж тэмдэг байж болох ба энэхүү эмийг плацебо авсан өвчтөнүүдэд шинж тэмдгүүд яг ижил давтамжтай илэрч байв.ЗСТ-нд:
Бага тохиолддог: зүрх дэлсэх, нүүр лүү халуун оргих, артерийн даралт ихсэх
Цусны тогтолцоонд:
Бага тохиолддог: лимфоцитоз, моноцитоз, нейтропения.
Төв мэдрэлийн тогтолцоонд:
Элбэг: толгой эргэх, толгой өвдөх
Бага тохиолддог: амлах мэдрэмж алдах, гипэстези, мигрень, нойргүйдэл, эмгэг зүүдлэлт
Харааны зүгээс:
Бага тохиолддог: диплопи
Сонсголын зүгээс:
Бага тохиолддог: бүтэн биеийн толгой эргэх
Амьсгалын зүгээс:
Бага тохиолддог: амьсгаадах, хоолой хуурайших, хамар бөглөрөх, мөгөөрсөн хоолой орчимд өвдөх
Хоол боловсруулах замын болон элэгний зүгээс:
Элбэг: гэдэс хийгээр дүүрэх, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, гүйлгэх, дотор муухайрах, бөөлжилт, хүндээр бие засмаар санагдахБага тохиолддог: хоолны дуршил буурах, гэдэсний ус үүсэх, хоол боловсруулалт муудах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдах, өтгөн цустай, салсттай гарах, уруул хатах, хатуу баас гарах, АСАТ өндөр болох
Шээсний замаас:
Бага тохиолддог: глюкозури, полиури, поллакури, гематуриАрьс болон арьсны доорх өөхөн давхаргын зүгээс:
Тууралт, цэгэн тууралт, хүйтэн хөлсТулгуур эрхтний тогтолцооноос:
Бага тохиолддог: ууц нуруугаар өвдөх, булчингийн агшилт, булчингийн сулрал, булчин өвдөх
Халдварууд:
Бага тохиолддог: кандидоз
Ерөнхий шинж тэмдгүүд:
Элбэг: халууралт
Бага тохиолддог: ядаргаа, цээжээр өвдөх, цээжээр хөндүүрлэх, хүйт оргих, томуу төст шинжүүд, захын хаван
Нөхөн үржихүйн тогтолцооны зүгээс:
Бага тохиолддог: полименорея
Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно
Хадгалалт:
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
(1-30°C) хэмд, гэрлээс хамгаалж, блистер болон гаднах хайрцагтай нь сайтар битүүмжилж хадгална.
Үйлдвэрлэгч: Alfa Wassermann S.p.A., Italy