Савлалт, эмийн хэлбэр: Сироп, 90мл №1

Найрлага:
1 шилэнд 90мл агуулна:
1мл бүрд:
Ацетаминофен 10мг
Хлорфенирамины малеат 0.083мг
Типепидиний цитрат 0.666мг
дл-метилэфедриний гидрохлорид 0.833мг
Каффеины гидрат 0.833мг

Туслах бодис:
Пропилпарабен 0.3мг
Метилпарабен 0.7мг

Фармакологийн үйлдэл:

  • Ацетаминофен / Өвчин намдааж , халуун бууруулах /
  • Хлорфенамин / Антигистамин/
  • Типепидин / Цэр ховхлох/
  • DL-Метилэфедрин /Гуурсан хоолой тэлэх /
  • Каффеин / Өвчин намдаах, тайвшруулах/
  • Хэрэглэх заалт:

  • Халуурах, жихүүдэс хүрэх
  • Хоолой өвдөх
  • Ханиах
  • Найтаах, хамар битүүрэх
  • Толгой өвдөх
  • Үе мөчний өвдөлт, булчингийн өвдөлт
  • Хэрэглэх арга,тун:

    Өдөрт 4 удаа хоол идсэнээс хойш 30 минутын дараа доорх тунгаар ууж хэрэглэнэ

  • 2~3 нас: 3мл
  • 3~7 нас: 5мл
  • 7~11нас: 7мл
  • 11~15 нас: 10мл
  • Хориглох заалт:
    Бэлдмэлийг бусад жоргүй олгох ханиадны болон цэр ховхлох, өвдөлт намдаах, харшлын эсрэг эсвэл тайвшруулах эмтэй хамт хэрэглэхийг хориглоно.

    Болгоомжлол:

  • Харшлын гаралтай багтраа, ринит болон атопийн дерматиттай хүүхэд
  • Эмийн найрлаганд орсон бодисд болон өндөгний харшилтай хүүхэд
  • Зүрхний эмгэгтэй болон глаукомтой хүүхэд
  • Гаж нөлөө:
    Гаж нөлөө илэрсэн тохиолдол мэдээлэгдээгүй байна.
    Бэлдмэлийн найрлаганд хэт мэдрэг өвчтөнд харшлын урвал үүсч болзошгүй.

    Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жоргүй олгоно

    Хадгалалт:
    Хүүхэд хүрэхгүй газар
    Хуурай газарт, чийгээс хамгаалж хадгална.
    Бэлдмэлийн чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүйн тулд өөрийн саванд нь хадгална.
    Тасалгааны хэм (1-30 C)-д битүүмжлэлтэй саванд хадгална.

    Үйлдвэрлэгч: ILDONG PHARMACEUTICAL CO., LTD., KOREA

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH