Савлалт, эмийн хэлбэр: Ууж хэрэглэх уусмал бэлтгэх гранул, 3г №1

Найрлага 8 г бүхий уутанд:

  • Идэвхтэй бодис – фосфомицин трометамол 5,631 г (3,0 г фосфомицин х.х.);
  • Туслах бодис: мандарины үнэрт 0,07 г, жүржийн үнэрт 0,07 г, сахарин 0,016 г, сахароза 2,213 г.
  • Фармакологийн үйлдэл:

    Монурал® нь шээс дамжуулах замын халдварын эмчилгээнд хэрэглэх өргөн хүрээний үйлдэлтэй, фосфоны хүчлийн уламжлалын фосфомицин.Үйдлийн механизм нь бактерийн эсийн ханын нийлэгжилтийн эхний шатанд саатуулах нөлөө үзүүлнэ.
    Мөн бэлдмэл нь давсагны салст бүрхэвчинд бактер наалдахыг бууруулах, өвчний дахилт үүсэхээс урьдчилан сэргийлэх хүчин зүйлийг гүйцэтгэх боломжтой .
    Фосфомицин шээс дамжуулах замын халдвар үүсгэх грам-эерэг, грам-сөрөг нянгууд болох Escherichia coli, Citrobacter spp., Klebsiella spp., Proteus spp., Serratia spp., Pseudomonas aeruginosa, Enterrococcus faecalis өргөн хүрээний үйлдэл үзүүлнэ.

    Хэрэглэх заалт:
    Фосфомицинд мэдрэг бактериар үүсгэгдсэн халдвар – үрэвсэлт эмгэгүүд болох

  • Бактерийн цочмог цистит, бактерийн циститийн дахилтат сэдрэл;
  • Бактерийн өвөрмөц бус уретрит;
  • Жирэмсний үеийн шинж тэмдэггүй бактериурия
  • Шээс дамжуулах замын мэс ажилбарын дараах халдвар;
    Шээс дамжуулах замын мэс заслын үеийн болон шээс дамжуулах замын оношлогооны явцын халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга,тун:
    Дотуур ууж хэрэглэнэ.

    Мөхлөгийг 1/2 стакан усанд (50-75 мл) эсвэл бусад шингэнд бүрэн уусган шууд хэрэглэнэ. Монурал® бэлдмэлийг хоолноос 1 цагийн өмнө эсвэл 2-3 цагийн дараа, унтахын өмнө давсгийг бүрэн сулласны дараа ууна.
    Насанд хүрэгчид, 12-18 насны хүүхдэд: 1 уутыг (3 г) өдөрт нэг удаа ууна.
    Шээс дамжуулах замын мэс заслын үеийн болон шээс дамжуулах замын оношлогооны явцын халдвараас урьдчилан сэргийлэхэд Монурал®-г 3г-р өдөрт 2 удаа: ажилбараас 3 цагийн өмнө, 24 цагийн дараа ууна.

    5-12 насны хүүхдэд:

    1 уутыг (2 г) өдөрт нэг удаа ууна. Шээс дамжуулах замын мэс заслын үеийн болон шээс дамжуулах замын оношлогооны явцын халдвараас урьдчилан сэргийлэхэд Монурал® -г 2г-р 2 удаа: ажилбараас 3 цагийн өмнө, 24 цагийн дараа ууна.

    Хүнд хэлбэрийн тохиолдолд (өндөр настан, дахилтат халдвар) 24 цагийн дотор 1 уутыг дахин ууна.

    Бөөрний хөнгөн, дунд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд тунгийн тохируулга байхгүй. Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал эсвэл гемодиализтай өвчтөнд бэлдмэлийг хориглоно. Элэгний дутагдалтай өвчтөнд тунгийн тохируулга байхгүй.

    Хориглох заалт:

  • Фосфомицин, найрлага дах бусад нэгдэлд мэдрэг нь ихэссэн
  • Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (креатинины клиренс <10 мл/мин), 12 хүртэлх насны хүүхдэд (3г тунгаар хэрэглэнэ); 5 хүртэлх насны хүүхдэд (2г тунгаар хэрэглэнэ); гемодиализ, сахараз/изомальтазын дутагдал, фруктоз үл тэвчил, глюкоз-галактозын мальабсорбцитой үед хориглоно.
  • Гаж нөлөө:
    Фосфомицины нэг удаагийн хэрэглээнд хамгийн элбэг илрэх гаж нөлөө нь ходоод гэдэсний замын хямрал, ялангуяа суулгалт юм.

    Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно

    Хадгалалт:
    30 С ихгүй хэмд хадгална.
    Хүүхэд хүрэхгүй газарт хадгална

    Үйлдвэрлэгч: АО «Замбон Груп С.П.А.», Итали

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH