Савлалт, эмийн хэлбэр: Шахмал, №30, №100
Найрлага:
Метформин Гидрохлорид ВР – 500мг
Фармакологийн үйлдэл:
Метформин нь гипергликеми эсрэг, суурийн болон эхэн үеийн сийвэнгийн глюкоз бууруулах бигуанидын бүлгийн эм. Энэ нь инсулины ялгаралыг өдөөхгүй тул гипогликеми үүсгэхгүй.
Метформины үйлдлийн механизм 3 замаар явагдана:
Глюконеогенез, гликогенолиз саатуулах замаар элэгнээс глюкоз үүсэлтийг бууруулна. Захын эдэд глюкоз ашиглалтыг түргэсгэж, булчингийн инсулинд мэдрэгийг ихэсгэнэ. Гэдэсний ханаар глюкоз шимэгдэлтийг саатуулна. Метформин гликоген нийлэгжүүлэх замаар эсийн доторх гликогеныг өдөөнө. Метформин мембранаар глюкоз зөөвөрлөх бүх хэлбэрт тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ.
Хэрэглэх заалт:
Эмчилгээний хувиар биеийн хүчний дасгал болон хоолоор хянагддаггүй, жингийн илүүдэлтэй насанд хүрсэн эмчлүүлэгчийн чихрийн шижин хэв шинж 2-ын эмчилгээнд, мөн ууж хэрэглэдэг бусад сахар бууруулах эм буюу инсулинтай хамт хэрэглэнэ.
Хэрэглэх арга,тун:
Насанд хүрэгчдэд: 500мг тунгаар өдөрт гурван удаа хоолны дараа ууна.
10-15 хоногийн дараа тунг тохируулан 850мг эсвэл 1000мг хүртэл нэмэгдүүлэн өдөрт хуваан ууна. Нэг удаагийн хяналтыг тогтоон MF-500 тунг аажим бууруулна.Хүүхдэд: MF-500 эмийг 1-р хэлбэрийн чихрийн шижинд хэрэглэхгүй.
Өндөр настан: бөөрний үйл ажиллагаа алдагдаагүй өндөр настанд MF-500 хэрэглэнэ.
Хориглох заалт:
Метформин гидрохлорид болон эмийн найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг Чихрийн шижингийн кетоацидоз, комын урьдал ба өгүүлэмжтэй үед Бөөрний үйл ажиллагааны алдагдал Элэгний архаг эмгэг Сүүний хүчилшил, шок, уушгины дутагдлын өгүүлэмжтэй Зүрхний эмгэг, зүрхний булчингийн шигдээсийн үүсэл Гипоксийн улмаас үүссэн эмгэг Элэгний дутагдал, архины архаг хордлого, архичин Жирэмсэн, хөхүүл үеийн аюулгүй хэрэглээ тодорхойгүй Хүүхдэд үр дүн, аюулгүй хэрэглээ тодорхойгүй
Гаж нөлөө:
Цус, тунгалагийн системийн эмгэг: Мегалобластын анеми
Мэдрэлийн системийн эмгэг: Металл амтагдах
Ходоод гэдэсний эмгэгүүд: хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, суулгах
Бөөр, шээсний замын эмгэгүүд: кетоацидоз, кетонури
Ерөнхий эмгэгүүд: хэт мэдрэгшил, гипогликеми
Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.
Хадгалалт:
25 С ихгүй хэмд, хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Чийгээс хамгаална.
Үйлдвэрлэгч: BRAWN LABORATORIES LIMITED