ЭМ БЭЛДМЭЛИЙН НЭР: ВИФЕРОН ГЕЛЬ
ОЛОН УЛСЫН НЭРШИЛ: Интерферон алфа 2
НАЙРЛАГА: Интерферон альфа-2 36 000МЕ + Бензойны хүчил + Тетраборат натри
ЭМИЙН ХЭЛБЭР: Гель
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
Хүүхдийн (ялангуяа нярай болон дутуу төрсөн хүүхэд) янз бүрийн халдварт үрэвсэлт өвчний хавсарсан эмчилгээнд; Амьсгалын замын вирүсийн цочмог халдвар (томуу, томуу төст өвчин), уушгины үрэвсэл (РС вирүс, цитомегаловирүс, аденовирүсийн гаралтай үед); Вирүсийн гаралтай хүүхдийн цочмог халдварууд (улаанбурхан, салхинцэцэг, гахайн хавдар, улаанууд, халдварт мононуклеоз); Ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэл бүхий халдварууд (герпесвирүс, цитомегаловирүс, энтеровирүсийн халдвар, хламидиоз, микоплазмоз); Хүүхэд ба насанд хүрэгсдийн А, В, С, D, Е вирүсийн гаралтай элэгний үрэвслийн хавсарсан эмчилгээнд; Вирүсийн гаралтай менингит, энцефалит; Шээс бэлгийн замын халдвар, эмэгтэйчүүдийн өвчний үед (цитомегаловирүсийн халдвар, уреаплазмоз, хламидоз, трихомониаз, гарднереллёз, папилловирүсийн халдвар, бактерийн вагиноз, үтрээний дахилтат кандидоз, микоплазмоз); Арьс ба салстын анхдагч ба дахилтат герпесийн халдвар; Папилловирусээр үүсгэгдсэн ургацаг, үү, хавдар, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ба эмчлэх
ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:
Гель хэлбэрийг салстад /амны хөндий, хамрын салст, гүйлсэн булчирхай, умайн хүзүү г.м/ түрхэж хэрэглэнэ
АНХААРУУЛГА
Гаж нөлөө:Бэлдмэлийг хэрэглэх үед ховор тохиолдолд харшлын урвал (арьсны тууралт, загатнаа) үүсч болзошгүй. Эмчилгээг зогсоосноос хойш 72 цагийн дараа уг урвал аяндаа арилдаг. Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл: Виферон нь бүх төрлийн эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд зохимж сайтай байдаг ба С, Е витамин ба Какаоны тос нь бусад эмийн гаж үйлчилгээ ба харшлыг багасгадаг
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хөргөгчинд 2-8°C-т хадгална.
Эмийн сангаас олгох журам: Жоргүй олгогдоно