Эрибру 500

Савлалт, эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал 500мг №100

Найрлага:
Эритромицин х.х. 500мг

Фармакологийн үйлдэл:
Эритромицин нь түүнд мэдрэг бичил биетний уургийн нийлэгжилтийг дарангуйлах, рибосомын 50S дэд нэгжтэй холбогдон микробын эсрэг үйлдэл үзүүлнэ. Эритромицин доорх эмгэг үүсгэгчидэд идэвхтэй нөлөөлнө:

Грам эерэг бактер – Listeria monocytogenes, Corynebacterium diphtheriae (антитокиснд нэмэлт болгон), Staphylococci spp, Streptococci spp (Enterococci).
Грам сөрөг бактер – Haemophilus influenzae, Neisseria meningitidis, Neisseria gonorrhoeae, Legionella pneumophila, Moraxella (Branhamella) catarrhalis, Bordetella pertussis, Campylobacter spp.
Микоплазм – Mycoplasma pneumoniae, Ureaplasma urealyticum.

Хэрэглэх заалт:
Эритромицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.

  • 1. Амьсгалын дээд ба доод замын халдварууд: тонзилит, ларингит, синусит,
    архаг хурц бронхит, пневмони
  • 2. Чихний халдвар: гадна, дунд чихний отит, мастоидит
  • 3. Амны хөндийн халдварууд: гингивит, Vincent’s angin
  • 4. Нүдний халдварууд: блефарит
  • 5. Арьс, зөөлөн эдийн халдварууд: батга, хатиг, ганц хуруудах, буглаа,
  • 6. Ходоод гэдэсний халдварууд: холецистит, нарийн бүдүүн гэдэсний үрэвсэл
  • 7. Урьдчилан сэргийлэлт: мэс заслын өмнө ба дараа, гэмтэл, түлэнхий, хэрлэгийн халууралт
  • 8. Бусад халдварууд: остеомиелит, уретрит, заг хүйтэн, тэмбүү, лимфгранулом, дифтери, простатит, улаан халууралт зэрэгт хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга,тун:
    Дотуур ууж хэрэглэнэ.

    Насанд хүрэгчид, 8-с дээш насны хүүхдэд: Хөнгөн, дунд хэлбэрийн халдваруудад өдөрт 2 г тунг хуваан ууна. Хүнд хэлбэрийн халдварын үед өдөрт тунг 4г хүртэл нэмэгдүүлнэ.

    2-8 насны хүүхдэд хөнгөн, дунд зэргийн халдварын эмчилгээнд өдөрт 1 г тунг хуваана. Нярай, хөхүүл хүүхдэд хөнгөн, дунд зэргийн халдварын эмчилгээнд өдөрт 500мг тунг хуваан уулгана. Хүнд хэлбэрийн халдварын үед тунг хоёр дахин нэмэгдүүлэн өгнө.

    Хориглох заалт:

    Эритромицинд хэт мэдрэг өвчтөнд хориглоно.

    Эритромициныг симвастатин, толтеродин, мизоластин, амисулприд, астемизол, терфенадин, домперидон, цизаприд, пимозид хэрэглэдэг өвчтөнүүдэд хориглоно. Эритромициныг эрготамин, дигидроэрготаминтай хамт хэрэглэхийг хориглоно.

    Гаж нөлөө:
    Чих, сонсголын эмгэгүүд: Дүлийрэх, чих шуугих,
    Ходоод гэдэсний эмгэгүүд: дотор муухайрах, бөөлжих, суулгах
    Арьс, зөөлөн эдийн эмгэгүүд: арьсны тууралт, загатнаа,

    Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

    Хадгалалт:
    Гэрэлгүй орчинд, 25°C ихгүй хэмд хүүхдээс хол газарт хадгана.

    Үйлдвэрлэгч: BRAWN LABORATORIES LIMITED. INDIA.

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH