Коцилон

Савлалт, эмийн хэлбэр: Бүрхүүлгүй шахмал, 0,5мг №30, №100

Найрлага:
/Бүрхүүлгүй шахмал бүрд/

Үйлчлэгч бодис: Колхицин ВР 0,5мг
Туслах бодис : лактоз, цардуул, цайрын коллоид ангидроз, гидрогенжсан газрын тос, нарны шар өнгө, натрийн цардуулын гликонат, метилпарабен, повидон P.V.P.K 30, пропилпарабен, цэвэршүүлсэн ус.

Фармакологийн үйлдэл:
Колхицин нь цочмог тулай өвчний үений үрэвсэлд сонгомолоор үрэвслийн эсрэг нөлөө үзүүлнэ. Үрэвслийн орчим дахь гранулоцит эсийн миграцийг дарангуйлдаг.

Хэрэглэх заалт:
Колхицин шахмалыг цочмог тулай өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ.

Хэрэглэх арга,тун:
Ууж хэрэглэнэ.

Зөвхөн насанд хүрэгчдэд: Өдөрт 500мкг тунгаар хоёроос гурван удаа ууна.

Ердийн тун 1мг ба бөөлжилт, суулгалт өвдөлт намдаах хүртэл 500мкг тунгаар хоёроос гурван цаг тутам хэрэглэж болно. Хоногийн нийт тун 6мг-с хэтрүүлэхгүй. Курс эмчилгээ 3 хоног.

Аллопуринол, шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэж болно.

Хориглох заалт:

  • Хүүхдэд болон жирэмсэн эх
  • Гемодиализтай өвчтөн
  • Бөөрний хүнд хэлбэрийн (креатинины клиренс 10мл/мин-с их) дутагдалтай өвчтөн
  • Гаж нөлөө:
    Колхицины хэрэглээнд дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах, арьсны тууралт зэрэг шинж тэмдгүүд үүсч болно.

    Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

    Хадгалалт:
    25 С ихгүй хэмд хадгална. Гэрлийн тусгалаас хол хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

    Үйлдвэрлэгч: BRAWN LABORATORIES LIMITED. INDIA

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH