Савлалт, эмийн хэлбэр: Тарилгын уусмал бэлтгэх нунтаг, 1г № 1

Найрлага:
Туншил бүрт
Цефотаксимийн натри ———————————— 1.0 гр (боломжит хэмжээ)

Фармакологийн үйлдэл:
Цефалоспорины бүлгийн III үеийн тарьж хэрэглэх бэлдмэл. Бичил биетний эсийн ханын нийлэгжилтийг саатуулах замаар бактерцид үйлдэл үзүүлнэ. Өргөн хүрээний үйлдэл үзүүлнэ.

Бусад антибиотикт тэсвэртэй грам эерэг, грам сөрөг бичил биетнүүдийн эсрэг идэвхитэй нөлөөлдөг.

Clostridium difficile-ийн ихэнхи омгууд тэсвэртэй байдаг.
Ихэнхи бета-лактамаза ялгаруулдаг грам эерэг, грам сөрөг бичил биетнүүд тэсвэртэй байна.

Хэрэглэх заалт:

  • 1. Цефотаксимыг остеомиелит, цусан үжил, бактерийн шалтгаант эндокардит, Менингит болон перитонит зэрэг ноцтой халдварын эмчилгээнд хэрэглэхийн өмнө халдвар үүсгэсэн бичил биетнийг тогтоох нянгийн шинжилгээ хийж, буюу бактерийн мэдрэг чанарыг тодорхойлсон үед хэрэглэнэ.
  • 2. Цефотаксимыг мэс ажилбар хийлгүүлэх эмчлүүлэгчид мэс ажилбарын өмнө далд халдвартай буюу халдварыг сэжиглэж байгаа тохиолдолд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга,тун:
    Цефотаксимыг судсанд болюсаар буюу дуслаар эсвэл булчинд тарина. Халдварын хүнд хөнгөний зэрэг, өвчин үүсгэгч нянгийн мэдрэг чанар болон эмчлүүлэгчийн нөхцөл байдал зэргийг тодорхойлон тун, хэрэглэх арга, тун хоорондын зайг тогтооно. Шаардлагатай бол мэдрэг чанарын шинжилгээний үр дүн гарахаас өмнө эмчилгээг эхлүүлж болох юм.

    Насанд хүрэгчдэд: Хөнгөнөөс дунд зэргийн халдварын үед 12 цагийн зайтай 1гр-аар хэрэглэхийг зөвлөнө. Гэхдээ халдварын хүнд хөнгөний зэрэг, үүсгэгчийн мэдрэг чанар болон эмчлүүлэгчийн биеийн байдал зэргээс шалтгаалан тун өөрчлөгдөж болзошгүй. Мэдрэг чанарын шинжилгээний үр дүн гарахаас өмнө эмчилгээг эхлүүлж болох юм.

    Хүнд хэлбэрийн халдварын үед хоногт 12 гр хүртэл тунг ихэсгэн хоногийн тунг гурав буюу дөрөв хувааж хэрэглэнэ. Мэдрэг Pseudomonas төрлөөр үүсгэгдсэн халдварын үед ихэвчлэн хоногийн тунг 6гр ба түүнээс ихэсгэх шаардлагатай.

    Хүүхэд: Ердийн тун 100-150 мг/кг/хоног байх ба үүнийг хоногт хоёроос дөрөв хувааж хэрэглэнэ. Гэхдээ маш хүнд халдварын үед тунг 200 мг/кг/хоног хүртэл ихэсгэх шаардлагтай болж болзошгүй.

    Нярай: 50мг/кг/хоног тунг хоёроос дөрөв хувааж хэрэглэхийг зөвлөнө. Хүнд хэлбэрийн халдварын үед 150-200мг/кг/хоног тунг хувааж хэрэглэх хэрэгтэй.

    Бөөрний дутмагшлын үед: бөөрний бус ялгаралттай тул зөвхөн бөөрний хүнд хэлбэрийн дутагдалын (ТШХ <5мл/мин = сийвэнгийн креатинин дунджаар 751микромоль/литр) үед л цефотаксимын тунг бууруулах шаардлагатай. Ачааллын тун 1гр-аар эхэлсэний дараа тун хоорондын зайг өөрчлөлгүйгээр хоногийн тунг хуваах хэрэгтэй: жишээ нь 1гр –ыг арван хоёр цагийн зайтай хэрэглэж байсныг 0.5гр-аар арван хоёр цагийн зайтай болгох, 1гр-ыг найман цагийн зайтай хэрэглэж байсныг 0.5гр-аар найман цагийн зайтай болгох, 2гр-аар найман цагаар хэрэглэж байсныг 1гр-аар найман цагаар болгох г.мэтээр хуваана. Бусад халдварын адил өвчний хүндийн зэрэг болон эмчлүүлэгчийн ерөнхий байдал зэргийг үнэлэн цаашид тун зохицуулах шаардлага гарч болзошгүй. Элэгний дутагдлын үед: Тун зохицуулалт шаардлагагүй.

    Судсанд болон булчинд тарих: Цефотаксимыг тарианы усаар найруулна. Уустал нь сайтар сэгсэрч туншил доторх уусмалыг бүгдийг нь тариурт соруулна.

    Судсанд тарих (тарих буюу дуслаар тарих): Цефотаксимыг судсанд дуслаар тарьж хэрэглэхийг зөвлөнө. Бэлтгэсэн дуслын шингэнийг 20-60минутаас дээш хугацаагаар аажим юүлнэ.

    Судсанд завсарлагатайгаар тарих үед уусмалыг 3-5минутаас их завсарлагатайгаар тарихыг зөвлөнө.

    Бүртгэлийн дараах өргөн хэрэглээний үеийн судалгаанд цефотаксимыг төвийн венийн катетерээр судсанд хурдан тарихад цөөн тооны эмчлүүлэгчдэд аминд аюултай зүрхний хэм алдалт үүссэн мэдээлэл бүртгэгдсэн.

    Цефотаксим болон аминогликозидуудыг нэг тариурт буюу дуслын шингэнд хольж болохгүй.

    <Шингэрүүлэлтийн хүснэгт>

    Судсанд болон булчинд тарих тарилга :

    Тарианы ус
    Судсанд дуслаар тарих натрийн хлоридын физиологийн уусмал
    Судсанд дуслаар тарих 5% глюкозын уусмал
    Судсанд дуслаар тарих натрийн хлорид ба глюкозын холимог

    Хориглох заалт:
    Цефалоспорины бүлгийн эмүүдэд хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй. Цефотаксимд ба/буюу тарьж хэрэглэх эсвэл дуслаар тарих уусмал бэлтгэх Цефотаксим 500мг эсвэл 1гр нунтагийн найрлага дахь аль нэг бодист, пенициллин буюу бета-лактамын цагираг агуулсан эмийн аль нэг өөр хэлбэрт хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй эмчлүүлэгчид хэрэглэхгүй.

    Пенициллиний бүлэг болон цефалоспорины бүлгийн хооронд харшлын зөрмөл хариу урвал үүсч болно.

    Жирэмслэлт: Цефотаксимын аюулгүй байдалыг жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулсан хангалттай бөгөөд сайтар хяналтат судалгаа байхгүй байна. Цефотаксим нь ихсийн хоригоор нэвтэрнэ. Тиймээс жирэмсэн үед илэрч болзошгүй эрсдэл нь ашиг тусаас давуутай биш л бол хэрэглэж болохгүй.

    Хөхүүл үе: Цефотаксим нь хүний хөхний сүүтэй бага хэмжээгээр ялгарах ба хөхөөр хооллоход ихэвчлэн тохиромжтой хэдий ч нярайг сайтар хянахыг зөвлөдөг. Хөхүүл нярайн гэдэсний хэвийн бичил биетэнд нөлөөлсөнөөс суулгах, хөрөнгө төст мөөгөнцөрийн ургалт ихсэх ба нярайд хэт мэдрэгшил илрэхийг үл хэрэгсэж болохгүй. Тиймээс хөхөөр хооллолтыг эсвэл эмчилгээг зогсоох эсэхийг хүүхдийг хөхөөр хооллосны ашиг тус болон эхэд үзүүлэх эмчилгээний ашиг тусыг тооцон шийдвэрлэх нь зүйтэй.

    Гаж нөлөө:

    Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

    Хадгалалт:

    Тасалгааны хэмд (1~30°C) битүү саванд хадгална.
    Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

    Үйлдвэрлэгч: HANKOOK KORUS PHARM. CO., LTD., KOREA

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH